Европ үлгэр жишээ болохуйц хиймэл оюуны тухай хууль баталлаа
2024, 5 сарын 22. 12:480

Европын холбооны орнууд арван хоёрдугаар сард байгуулсан хэлэлцээрээ өчигдөр(тавдугаар сарын 21) баталснаар хиймэл оюунтай холбоотой журмууд дараа сараас хүчин төгөлдөржиж, өдөр тутмын амьдрал болон бизнесийн салбарт өргөн нэвтэрч буй технологийн хэрэглээнд үлгэр жишээ үзүүлэхээр болжээ.

Европын холбооны хиймэл оюуны тухай хууль АНУ-ын сайн дураар дагаж мөрдөх зөөлөн зохицуулалт, Хятадын нийгмийн тогтвортой байдал, төрийн хяналтыг хадгалах арга барилтай харьцуулахад илүү цогц, өргөн хүрээтэй гэнэ.

“Энэ үлгэр жишээ хууль бол энэ төрөлдөө дэлхийд анхдагч, дэлхий дахиныг сорьж буй технологийн хөгжил нөгөө талаар бидэнд нийгэм, эдийн засгийн том боломж авчирч буйг онцолсон хууль. Хиймэл оюуны тухай хуулиар Европ шинэ технологитой харьцахдаа итгэлцэл, ил тод, хариуцлагатай байхын чухлыг онцолж байгаагийн зэрэгцээ хурдацтай өөрчлөгдөж буй технологи Европын инновацийг цэцэглэн хөгжүүлж, нэмэгдүүлэх боломжийг баталгаажуулж байгаа юм” хэмээн Бельгийн дижиталчлалын сайд Матью Мишель мэдэгджээ.

Мөн “Cooley” хуулийн фирмийн Патрик ван Ийки “шинэ хууль зөвхөн 27 орноор хязгаарлагдахгүй. Дэлхийд тарах учиртай. ЕХ-ны хэрэглэгчийн мэдээллийг хиймэл оюун бүхий платформдоо ашигладаг ЕХ-ноос гаднах компаниуд ч энэ хуулийг мөрдөх шаардлагатай. Цаашид бусад улс орон ч жэж хуулийг үлгэр жишээ болгон өөрсдөдөө тааруулан ашиглах хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35