OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
2024, 5 сарын 22. 13:551

Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссон олон ч гайхалтай уран бүтээл дээр ажиллаж, өөрийн дүр төрх, дуу хоолойгоо мөнхөлсөн билээ. Харин хиймэл оюун ухаан бүхий туслах гэхээр түүний дуу оруулсан HER уран сайхны кино хэн бүхний санаанд ордог гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж буй OpenAI компанийн шийдвэр гаргагч багийнхан хийгээд гүйцэтгэх захиралд ч хиймэл оюун ухааны бүхий туслах гэхээр хатагтай Йоханссоны хоолой хамгийн түрүүнд санаанд нь орж ирдэг бололтой.

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт OpenAI компани ChatGPT 4.0 системийнхээ шинэ дуу хоолойнуудыг танилцуулахад дуу хоолойнууд бүгд өөрийн гэсэн нэртэй байсан бөгөөд тэднийг Breeze, Cove, Ember, Juniper болон Sky хэмээн танилцуулжээ. Гэвч тэдгээрийн дундаас Sky-ийн дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны дуу хоолойтой хэтэрхий адилхан байсан нь жүжигчин бүсгүйн эгдүүцлийг төрүүлсэн байна.

Энэ талаар жүжигчин бүсгүйн мэдэгдсэнээр, OpenAI компани түүнээс Sky нэрт дуу хоолойнд дуу оруулахыг хүсэхэд тэр татгалзсан боловч компанийн зүгээс түүнтэй яг ижил дуу хоолойг олсон тул тэрээр хуулийн багтай хамтран ажиллахаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэсэн юм. Учир нь түүний сэрдэж байгаагаар OpenAI компани түүний хоолойг хиймэл оюун ухаанаар хуулбарласан байж болзошгүй аж.

Гэвч компанийн зүгээс мэдэгдсэнээр тэд түүний хоолойг хиймэл оюун ухаанаар боловсруулаагүй харин түүнтэй ижил хоолойтой бодит жүжигчнийг олж чадсан, гэсэн хэдий ч түүний хувийн нууцыг хамгаалах үүднээс дуу оруулагчийн тухай мэдээлэл өгч чадахгүй гэжээ.

Ямартай ч тэдний зүгээс Sky нэрт дуу хоолойг хэрэглээнд нэвтрүүлэхээ түр хугацаанд зогсоосон байна.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.216.40
   /
2024, 5 сарын 23. 10:10

OpenAI бол угаасаа л дүрэмгүй тоглодог хог шаарнууд шүү дээ. Нэрнээсээ эхлээд л хууран мэхлэлт луйвар. Хол явахгүй. Гүүглэ, Фэйсбүүк зэрэг томоохон компаниуд хийж чадахгүйдээ биш ёс зүйгээс болж л удааширч байсан.

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35