Хувьцаа нь 1100 ам.долларыг даваад буй Nvidia компани 3 их наядын үнэлгээтэй болоход тун ойрхон иржээ
5 сарын 29. 13:320

Хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ ойрын өдрүүдэд өдөр бүр дээд амжилт тогтоож, 1100 долларын босгыг давжээ.

Орон нутгийн цагаар 28-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Nvidia компанийн хувьцааны үнэ өмнөх арилжааны өдрөөс 6.98 хувиар өсөж, 1139.01 ам.долларт хүрсэн байна.

Нэгдүгээр улирлын гүйцэтгэлээ зарласны маргааш буюу өнгөрөгч 23-ны өдөр 1000 ам.долларыг давсан бол түүнээс ердөө хоёрхон хоногийн дараа ийнхүү 1100 ам.долларыг даваад байгаа юм.

Улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.81 их наяд ам.долларт хүрснээр 3 их наяд ам.долларт тун ойрхон ирээд байна. Түүнчлэн зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт жагсдаг Apple компаниас ердөө 112 тэрбум ам.долларын зөрүүтэй болоод байгаа юм.

Өнгөрсөн оны зургадугаар сард зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларыг давснаас хойш 10 сарын дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрсэн билээ.

Шинжилгээнээс харахад Nvidia-ийн хувьцааны үнэ өсөхөд санхүүгийн жилийн эхний улиралд үзүүлсэн өндөр гүйцэтгэл, ирэх сард хийхээр төлөвлөж буй хувьцааны хуваагдал нөлөөлсөн гэж дүгнэж болох юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33