“Самсунг”-ийн ажилтнууд анх удаа ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ
5 сарын 29. 21:320

“Самсунг Электроникс” компанийн үйлдвэрчний эвлэл цалин хөлстэй холбоотой хэлэлцээ зогсонги байдалд орсныг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.

Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компани болон тус компанийн үйлдвэрчний эвлэл болох “Самсунг Электроникс”-ийн үндэсний үйлдвэрчний эвлэлийн /NSEU/ удирдлагууд нэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн боловч санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүй байна.

NSEU нь “Самсунг Электроникс”-ийн хамгийн том үйлдвэрчний эвлэл юм. Тус эвлэл 28 мянга орчим гишүүнтэй бөгөөд компанийн 125 мянган ажилтны 22 хувийг төлөөлдөг. Эвлэлийн гишүүд зургаадугаар сарын 7-ны өдөр цалинтай чөлөө авснаар хамтын эсэргүүцлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь бүх нийтийн ажил хаялтын урьдчилсан алхам ажээ.

“Энэ бол хүлцэнгүй ажил хаялт мэт санагдаж болох ч бид үүнийг алхам алхмаар хэрэгжүүлнэ” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч хэлжээ. Хэрэв NSEU ажил хаях юм бол Өмнөд Солонгосын технологийн тус томоохон компанийн ажилтнууд анх удаа ажил хаясан тохиолдол болно. 1969 онд байгуулагдсан цагаас нь хойш “Самсунг Электроникс”-т нэг ч удаа ажил хаялт болж байгаагүй ажээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18