TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
9 сарын 13. 10:450

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн 8-р сарын борлуулалт өнгөрсөн оныхоос 33 хувиар өссөн талаар онцолжээ.

TSMC-ийн наймдугаар сарын борлуулалт 250.87 тэрбум тайвань долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар буурсан байна.

Bloomberg News агентлагийн зүгээс хөрөнгө оруулагчдын ухаалаг гар утасны зах зээлд тавих “бооцооны” хэмжээ улам ихсэж байгаагаас гадна NVIDIA-гийн хиймэл оюун ухааны технологид зориулсан чипийн эрэлт багасахгүй байгаа зэрэг нь ийнхүү өсөлттэй ажиллахад эергээр нөлөөлсөн хэмээн тайлбарлав.

Түүнчлэн сүүлийн үед хиймэл оюун ухааны дэд бүтцийн зарцуулалтын тогтвортой байдлыг хэт өндрөөр үнэлж байгааг зах зээлийн зүгээс онцолсон ч энэ нь тийм ч асуудал дагуулах зүйл биш гэж шинжээчид цохон тэмдэглэсэн юм. TSMC-ийн орлогын талаас илүү хувь нь хиймэл оюун ухааны технологид зориулсан бүтээгдэхүүнээс бүрдсэн байна.

Tус компани нь Apple-ийн iPhone-ийн үндсэн процессорыг үйлдвэрлэдэг гэдгээрээ олонд танигдсан билээ. Тэгвэл Apple компани өмнөх өдөр нь iPhone 16 цувралаа танилцуулснаар гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжтэй холбоотой технологийн эрэлт сэргэнэ гэж Уолл Стритийн шинжээчид найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Шинжээчид TSMC компанийн борлуулалт гуравдугаар улиралд 37 хувиар өснө гэж таамаглаж байгаа аж.

Эхний ээлжинд TSMC энэ жилийн борлуулалтын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 20 хувиар өснө гэж таамагласан ч өнгөрөгч 7-р сард энэ түвшиндээ хүрснээр таамаглалыг нэмэгдүүлсэн юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38