ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
9 сарын 13. 10:111

Орос орны гүнд алсын тусгалтай пуужингийн цохилт өгөхийг Киевт Вашингтон зөвшөөрсний дараа удалгүй Лондон мөн ижил шийдвэр гарган дагалджээ.

Их Британийн Гуардиан сонинд энэ долоо хоногт нийтэлснээс үзвэл, Британи аль хэдийн украинчуудад Сторм Шэдөү пуужинг ашиглах зөвшөөрлийг олгосон тухай засгийн газрын эх сурвалж мэдэгдсэн гэнэ. Гэвч Вашингтоноос ялгаатай нь энэ шийдвэрээ тэд олон нийтэл ил, дуулиантайгаар зарлахгүй гэнэ.

Энэ талаар ОХУ-ын сенатор Алексей Пушков “ОХУ-ын газар нутаг руу дайрах төлөвлөгөө хэдийн хэлэлцэгдэж эхэлсэн байна. Тийм ч учраас олон нийтэд ил зарим нэг дохиог олноор тарааж байна. Төлөвлөгөөгөө бүрэн дуусгаагүй байсан байлаа ч одоо хэдхэн өдрийн асуудал үлдээд байгаа байх. Британийн сонинд засгийн газрын эх сурвалж ам алдана гэдэг бол санаандгүй хэрэг биш. Тэд олон нийтийн сэтгэл зүйг ингэж бэлдэж байгаа юм” хэмээн ярьжээ.

Баруунаас нийлүүлсэн зэвсгийг дайнд ашиглахыг хязгаарлаж байсны шалтгаан нь АНУ болон түүний холбоотон улсууд хэдий 200 тэрбум гаруй ам.доллараар Украиныг зэвсэглэж байгаа ч Оростой шууд дайсагнаагүй гэдгийг илэрхийлэхэд оршиж байжээ. Харин Киев дээрх хоригоо сулруулахыг энэ оны тавдугаар сараас эхлэн шаардсаар байсан аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар Иран Москваг баллистик пуужингаар хангаж байгаа гэх мэдээлэл Вашингтоны бодлыг өөрчилсөн байж магадгүй юм.

Блинкений мэдээлснээр “Иран ОХУ-руу тодорхойгүй тооны Фат-360 пуужин илгээсэн, түүнийг нь Москва хэдхэн долоо хоногийн дотор Украин руу харвах нь дамжиггүй” гэсэн байна.

Харин Ираны зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж, худал мэдээлэл дэлгэрүүлэх замаар АНУ сэтгэл зүйн дайн хийхээр оролдож байна гэж байгаа юм.

ЭХ сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэнд-Аюуш
103.212.118.55
   /
9 сарын 13. 12:31

Эд нар үнэхээр хүний эрхийн төлөө байдаг бол украйнд зэвсэг өгч туслахын оронд эвлэрүүлэх арга хэмжээ авмаар юм ямар хүйтэн сэтгэлтэй улс вэ

Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38