OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
9 сарын 13. 11:420

 

New York Times сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр эх сурвалжаас иш татан мэдээлснээр, OpenAI компани зах зээлийн үнэлгээгээ ойролцоогоор 150 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж буй талаар онцолжээ.

OpenAI компанид хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй сангийн нэр тодорхой болоод байгаа ба одоогийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй юм.

New York Times сонины мэдээлснээр OpenAI-ийн компанийн үнэ цэн анх олон нийтэд танигдсанаас хойш бараг 50 хувиар өссөн болохыг цохон тэмдэглэв. Улмаар энэ удаагийн хөрөнгө оруулалт эцэслэн шийдэгдсэн тохиолдолд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсантай харьцуулахад даруй 70 тэрбум ам.доллароор нэмэгдэх юм.

Бүр тодруулбал Microsoft компанийг дөнгөж хөрөнгө оруулалт хийж байсан өнгөрсөн оны эхэн үетэй (29 тэрбум ам.доллар) харьцуулахад компанийн үнэлгээ тав дахин өссөн байна.

Хэрэв энэ удаагийн хэлцэл бүтэмжтэй болсон тохиолдолд OpenAI нь олон нийтэд нээлттэй бус дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад Хятадын богино хугацааны бичлэг хуваалцдаг TikTok платформын толгой компани болох ByteDance-ийн дараа бичигдэх болно хэмээн New York Times сонин мэдээлэв.

Одоогийн байдлаар энэхүү жагсаалтын эхний хоёр байранд ByteDance болон Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн удирддаг SpaceX компаниуд бичигддэг бөгөөд OpenAI тун удахгүй SpaceX-ийг ардаа орхих төлөвтэй байгаа юм.

Гэсэн хэдий ч Bloomberg News агентлаг өнгөрөгч зургадугаар сард SpaceX компани өөрийн ажилчид болон хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааг нээлттэй арилжаалсан тохиолдолд тус компанийн үнэлгээ ойролцоогоор 210 тэрбум ам.долларт хүрнэ гэж мэдээлж байсан билээ.

ByteDance компанийн хувьд 250 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгддэг.

Түүнчлэн тус мэдээнд дурдсанаар венчур хөрөнгө оруулалтын Thrive Capital сан OpenAI компанид 6.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Анх энэ талаарх мэдээлэл цацагдаж байх үед 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдээлж байсантай харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин нэмэгдсэн байна.

Энэхүү санхүүжилтэд OpenAI-д 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Мicrosoft төдийгүй саяхан OpenAI-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Apple-аас гадна хиймэл оюун ухааны технологид зориулсан чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч NVIDIA зэрэг компаниуд оролцохоор болсон гэх мэдээлэл мөн гараад байгаа билээ.

Өнгөрсөн онд OpenAI-ийн жилийн борлуулалт 1,6 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ жил энэхүү үзүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлж 3,4 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа аж. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр хоёр тэрбум ам.долларыг даваад байгаа гэх мэдээ бий.

ChatGPТ-ийн долоо хоног тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрээд байгаа бол ChatGPT чатботыг олон нийтэд танилцуулсан үе буюу 2022 оны 11-р сараас хойш тус компанийн ажилчдын тоо эрс нэмэгдэж, 1700-аас даваад байгаа аж.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38