Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
9 сарын 13. 11:250

Шведийн засгийн газар цагаач иргэдийг эх орондоо буц хэмээн 34 мянган ам.доллар хүртэл мөнгө төлөхөөр болсон хэмээн Цагаачлалын сайд Иохан Форсселл пүрэв гарагт мэдээлжээ.

Тухайлбал хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд ярихдаа Форсселл 2026 оноо сэхлэн сайн дураар нутаг буцаж байгаа цагаач иргэд350 мянган швед крон буюу 35 мянган ам.доллартай тэнцэх мөнгө авах боломж бүрдэх гэнэ.

Өмнө 1980-аад онд хэрэгжүүлж эхэлсэн тогтолцооны дагуу бол Швед өдгөө нутаг буцах цагаачдад насанд хүрсэнд нь 10 мянган крон, хүүхдэд 5000 крон олгодог билээ. Гэвч өнгөрсөн онд гэхэд ганцхан хүн 10 мянган крон авч нутаг буцсан аж.

Гэртээ харь хэмээн цагаачдад мөнгө төлөх нь 2015 онд Гадаад хэргийн сайд Маргот Уоллсторм 160 мянган орогнол хүсэгчид улсынхаа үүд хаалгыг дэлгэсэн явдлын яг эсрэг нь болж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Түүнээс хойш жилүүдэд Ойрхи Дорнод, Умард Африк голцуу сая хүрэхгүй цагаач Шведэд очсон билээ.

Гэвч цагаачидтай хамт Шведэд гэмт хэрэг ирсэн гэлдэг аж. Тухайлбал, 2012-2023 оны хооронд хүн амьны гэмт хэргийн тоо хоёр дахин, 2013-2021 оны хооронд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг 56 хувиар өссөн гэнэ. Түүнчлэн 2017 оны нэгэн судалгаагаар Шведэд болсон буудалцааны буруутнуудын 90 хувь нь цагаачид байжээ.

Иймд өнгөрсөн онд 12 цагийн дотор гурван ч хүн цагаачдад буудуулж амиа алдсан болон Ойрхи Дорнодын хар тамхины бүлгэмүүдийн үйл ажиллагаа хяналтаас гарсан явдалд Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цагаачдын гэмт хэргийг бууруулахаар хичээн ажиллахаа амласан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38