Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
9 сарын 12. 15:180

Теннеси мужийн Нашвилл хотын цагдаа нар дуучин Жон Бон Жовиг гүүрэн дээрээс нисэх гэж байсан эмэгтэйтэй ярилцан тайтгаруулж, эмгэнэлт явдлаас сэргийлж чадсан хэмээн зарлан магтаж байна.

Цагдаа нарын мэдээлснээр Жон Сейгентхалер гүүрний хашлага дээр эмэгтэй хүн зогсож байгаа мэдээлэл ирэхэд тухайн гүүрэн доор Жон Бон Жови зураг авалттай байж таарчээ.

Иймд болох гэж байгаа үйл явдлыг анзаарсан Бон Жови зургийн багийн нэг гишүүнтэйгээ хамт эмэгтэй дээр очиж, мэнд мэдэн яриа өрнүүлсэн байна.

Хяналтын болон цагдаагийн албан хаагчдын энгэрийн дүрс бичлэгт тэдний яриа үлдээгүй ч нэг минут орчим ярилцсаны эцэст Бон Жови эмэгтэйн бугуйнаас атгаж, багийн гишүүнтэйгээ хамтран буцаагаад гүүрэн дээр гаргасан аж.

Дуучин Бон Жови тэндээ эмэгтэйг хэсэг тэврэн зогсоод, хамтдаа гүүрнээс буужээ. Гэвч энэ талаар түүний төлөөлөгч хэвлэлийнхний асуултад хараахан хариу өгөөгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: NBCnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47