Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ
5 сарын 31. 12:380

Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн дурсгалыг хүндэтгэсэн нь шүүмжлэл дагуулж, АНУ-ын төлөөлөгчид Ассамблейн хурлыг бойкотолжээ.

Нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тавдугаар сарын 19-нд болсон нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдагсдын ар гэрийнхэн, Ираны ард түмэнд эмгэнэл илэрхийллээ.

“НҮБ Ираны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байж, энх тайван, хөгжил, үндсэн эрх чөлөөний төлөөх эрэл хайгуулд хамтдаа зогсоно гэдгийг би батлан хэлмээр байна. Үүний тулд НҮБ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн бүрийн эрхийг хангахад чиглэсэн НҮБ-ын Дүрмийг баримтална” гэж А.Гутерриш мэдэгджээ.

Ираны Ерөнхийлөгч нас барсантай холбогдуулан НҮБ-ын тэргүүн эмгэнэл илэрхийлсэн тухайд А.Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч С.Дужаррик хариулах үеэрээ түүний байр суурийг тайлбарласан байна.

“Ерөнхий нарийн бичгийн дарга Иран дахь хүний ​​эрхийн байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлэхдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Энэ нь гишүүн улсын төрийн тэргүүн болон өөртэй нь байнга уулзаж байсан Гадаад хэргийн сайд нар нисдэг тэрэгний ослоор нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэхэд саад болохгүй” гэж С.Дужаррик хэлжээ.

НҮБ-ын гишүүн орны төрийн тэргүүн алба хашиж байх хугацаандаа нас барсан тохиолдолд Ерөнхий Ассамблей эмгэнэл илэрхийлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Намибийн Ерөнхийлөгч Хаге Гейнгоб, 2011 онд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ир нарын дурсгалыг хүндэтгэж байв.

Пакистанаас НҮБ-д суугаа элчин сайд Мунир Акрам Исламын хамтын ажиллагааны байгууллагын нэрийн өмнөөс үг хэлж, Иран дахь “нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт”-д оруулсан И.Раисигийн хувь нэмрийг өндрөөр үнэлжээ. Харин барууны орнуудын нэг ч төлөөлөгч үг хэлээгүй ба Франц, АНУ зэрэг зарим орон төлөөлөгчөө илгээгээгүй байна.

“НҮБ Ираны ард түмэнтэй хамт байх ёстой. И.Раиси 1988 онд олон мянган улс төрийн хоригдлуудыг шүүхээс гадуур хөнөөсөн зэрэг хүний ​​эрхийг ноцтой зөрчихөд оролцсон. Хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүд түүний ажиллаж байх хугацаанд гарсан” гэж АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Нэйт Эванс мэдэгджээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33