Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
5 сарын 31. 13:050

Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том чуулган болох “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” өнөөдөр Сингапурт эхэлж байна.

Чуулганд Хятад, АНУ, Япон, Европын Холбооны орнууд зэрэг олон арван улсын батлан хамгаалах байгууллагууд, зэвсэгт хүчин, тагнуулын байгууллагуудын дарга нар, өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцоно. Чуулганы үеэр далай тэнгисийн болон кибер орон зайн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, дэлхийн аюулгүй байдлын талаарх Хятад улсын хандлага, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай хийж буй АНУ-ын түншлэлийн харилцаа, Мьянмарын нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Чуулганд оролцогчид мөн Украин, Газын зурвасын асуудлыг хөндөх төлөвтэй байна.

“Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бол Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын чухал арга хэмжээ юм. Зарим шинжээч уг чуулганыг Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Азийн хувилбар гэж нэрлэдэг. Энэ удаагийн чуулганы үеэр хоёр талын олон арван уулзалт болох төлөвтэй байна. Тухайлбал, Пентагоны тэргүүн Ллойд Остин 2023 оны 12 дугаар сард Хятадын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Дун Зюнтэй анх удаа уулзана. Түүнчлэн Японы Батлан хамгаалахын сайд Кихара Минору, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах сайд Шин Вон Сик нар уулзах төлөвтэй байна.

Чуулганд оролцогчдод хандаж Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос, Индонезын Батлан хамгаалахын сайд Прабово Субианто нар үг хэлнэ. П.Субианто өнгөрсөн хоёрдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бөгөөд ирэх 10 дугаар сард тангараг өргөх юм. Тэрбээр өнгөрсөн онд болсон чуулганы үеэр Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх төлөвлөгөөг санал болгосон байна. Тодруулбал, гал зогсоох, 15 км-ийн цэрэггүй бүс байгуулах, зааглах шугамд НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулахыг санал болгожээ.

“Шангри-Лагийн яриа хэлэлцээ”-г 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн боловч 2020, 2021 онуудад коронавирусний цар тахлын улмаас уг чуулган хоёр жил завсарласан юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том уг чуулганыг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (International Institute for Strategic Studies) зохион байгуулдаг. Энэ оны чуулган тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 2-ны хооронд болно.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22