Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
5 сарын 31. 15:243

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийх албан ёсны хэлэлцээ Улаанбаатар хотноо цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болно. Хоёр улсын удирдагчид Беларусь-Монголын харилцааг иж бүрэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг хэлэлцэнэ. Тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын зах зээлийг Беларусийн дотоодын үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээтэй хүнс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборт хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэнэ.

Албан ёсны хэлэлцээний дараа талууд хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.

А.Лукашенко айлчлалынхаа үеэр мөн Монголын ард түмний түүх, уламжлал, ёс заншилтай танилцана. Төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо Монгол-Беларусийн бизнес форумыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид бие биенийхээ боломж бололцоотой илүү дэлгэрэнгүй танилцаж, тодорхой чиглэлүүдэд практик асуудлуудыг хэлэлцэнэ.


Эх сурвалж: BelTA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
1.72.2.83
   /
6 сарын 1. 8:43

Mashiniig chi avahguiee, Cummins iin motorgui ih biyer yaadag yum, Luka. Loser

58.29.34.140
   /
5 сарын 31. 20:46

Энэ бууны нохойгоор яадаг байнаа? Оросын гар хөл. Эх орноо европын хөдөө болгож, ард иргэдээ ядуу байлгасан "гавъяат".

1.72.2.83
   /
6 сарын 1. 8:42

Tehh, nasan turshiih ni gaviya - yaduuraliig avchirsan

0 0
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22