Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
6 сарын 1. 1:402

 

Шивээс хийлгэх нь цусны хорт хавдрын нэг төрөл болох лимфома үүсэх эрсдлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Лимфома нь цусны цагаан эсийн нэг болох лимфоцитууд хорт хавдар болж хувирдаг хавдар юм.

Шведийн Лундын их сургуулийн судалгааны баг саяхан 20-60 насны 11.905 хүний ​​шивээс болон лимфома үүсэх хоорондын хамаарлыг судалсан судалгааны үр дүнг нийтэлжээ.

Судалгааны үр дүнгээс харахад шивээстэй хүмүүсийг шивээсгүй хүмүүстэй харьцуулахад лимфомагаар өвчлөх эрсдэл 21 хувиар илүү байдаг талаар судалгааны багийнхан онцолсон байна.

Учир нь шивээсний бэхийг арьсанд хүргэхэд тухайн хүний бие гадны бодис гэдгийг таньснаар дархлааны системийг идэвхжүүлдэг аж.

Судалгааны багийнхан шивээсний бэхний ихэнх хэсэг нь арьснаас тунгалагийн зангилаа руу шилжиж, улмаар тэндээ хуримтлагдсанаар хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Түүнчлэн шивээс нь том жижиг хэмжээнээс үл хамааран биед үрэвсэл үүсгэдэг гэдгийг цохон тэмдэглэв.

Судалгааны багийн гишүүн, доктор Криснелл Нилсен “Хүмүүс шивээсээр дамжуулан өөрсдийн онцлогийг илэрхийлэхийг хүсдэг хэвээр байна. Гэвч шивээс хийлгэж байх үеийн болон хийлгэсний дараах аюулгүй байдлыг хангах нь нийгэмд маш чухал зүйл болоод байна” хэмээн анхааруулжээ.

Тэрээр эцэст нь шивээстэй холбоотой байж болзошгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тэр даруй эмчид хандах хэрэгтэйг сануулав.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
1
0
0
5
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
103.212.116.106
   /
6 сарын 2. 10:27

Дэмий

103.161.242.152
   /
6 сарын 1. 13:20

энэ л нээрээ л үнэн үү тэ

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50