Мпокс өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ
8 сарын 23. 12:040

Мпокс халдварын эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгджээ.

Европын Холбоо, вакцин үйлдвэрлэгч Bavarian Nordic компани, АНУ, Японы зүгээс Африк тивд уг өвчний эсрэг вакциныг нийлүүлэхээ мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Африкийн CDC-ийн мэдээлснээр, вакцинуудыг ойрын хугацаанд татан авахаар төлөвлөжээ.

Тус төвийн дарга Жан Касея вакциныг аюулгүй хадгалах, зааврын дагуу тарих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн CDC вакцин түгээх ажлыг хөнгөвчлөхийн тулд халдвар тархсан орнуудтай ложистик, харилцаа холбооны тал дээр хамтран ажиллаж байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ болон Африкийн CDC төвөөс мпокс өвчний тархалттай холбогдуулан олон улсын болон тивийн хэмжээнд онцгой байдал зарласан юм.

CDC-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Африкийн 13 улсад уг өвчний 17 541 тохиолдол бүртгэгдэж, 517 хүн нас барсан байна. Харин 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 96 хувь, нийт нас баралтын 97 хувь нь одоогийн дэгдэлтийн голомт болсон БНАКУ-д бүртгэгджээ. Тус улсад 16 700 батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн нас барсан байна.

Харин Өмнөд Африкт 24 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан бол Камерун улсад таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас баржээ. Мөн Бурундид 100 гаруй тохиолдол, Нигерид 39, Либерид тав, Руандад дөрөв, Кот д’Ивуар, Угандад тус бүр хоёр, Кенид нэг тохиолдол илэрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04