Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ
6 сарын 6. 10:431

Америкийн "Боинг" компанид зохион бүтээсэн “Старлайнер” сансрын хөлөг анх удаа НАСА-гийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэхээр хөөрчээ.

Уг хөлгийг лхагва гарагт орон нутгийн цагаар 10:52 цагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас хөөргөсөн байна. Багийн гишүүд бүхий “Старлайнер” хөлгийг “Атлас V” зөөгч пуужингаар гурав дахь удаагийн оролдлогоор сансарт хөөргөсөн бөгөөд өмнөх хоёр оролдлогыг техникийн шалтгааны улмаас цуцалсан юм.

Уг хөлөг 2019 онд ОУСС руу автомат горимд анхны нислэгээ хийжээ.

“Старлайнер” хөлгийн бүхээгт НАСА-гийн сансрын нисгэгч Бутч Уилмор, Сунита Уильямс нар яваа юм. Нислэг нэг орчим хоног үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хугацаанд сансрын нисэгчид хөлгийн системүүдийг турших ажээ. Тухайлбал, тэд ОУСС руу нисэх замд хөлгийн жолоодлогыг гартаа авах ёстой. Мөн ОУСС-д найман хоног байх хугацаандаа туршилтуудаа үргэлжлүүлэх бөгөөд станцад асуудал гарсан тохиолдолд “Старлайнер”-ын капсулыг хоргодох байр болгон ашиглаж болох эсэхийг шалгах юм.

ОУСС-аас салсныхаа дараа уг хөлөг АНУ-ын баруун нутгийн Нью-Мексико муж улсын цөлд газардах ажээ.

НАСА "Боинг" компанийг ОУСС руу багийнхныг хүргэх хоёр дахь арилжааны оператор болгохыг зорьж байна. Одоо Илон Маскийн "СпэйсИкс" компанийн хөлгөөр сансрын нисэгчдийг тойрог замын станцад хүргэж байгаа юм. И.Маск "Старлайнер"-ийг хөөргөхөөс өмнө өөрийн X сүлжээнд "Тэдэнд амжилт хүсье!" гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
OYUN
129.205.113.168
   /
6 сарын 6. 15:20

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50