Хиймэл оюун ухааны салбар дахь нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ
9 сарын 6. 11:390

Хиймэл оюун ухааны салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Америкийн “Time” сэтгүүл нийтэлжээ. Энэ оны жагсаалтад “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман, “Google”-ийн тэргүүн Сундар Пичай нар багтсан байна.

Тэднээс гадна “Microsoft” корпорацын ерөнхий захирал Сатья Наделла, “Meta” корпорацын тэргүүн Марк Цукерберг, “Nvidia”-гийн ерөнхий захирал Женсен Хуан, мөн чип үйлдвэрлэгч “TSMC”, “TikTok” нийгмийн сүлжээг эзэмшигч “Bytedance” болон технологийн бусад компанийн тэргүүн нар уг жагсаалтад бичигджээ.

Энэ оны жагсаалтад мөн жүжигчин Скарлетт Йохансон орсон бана. "Time” сэтгүүл түүнийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар санаа зовж буйгаа илэрхийлдэг хамгийн алдартай хүмүүсийн нэг хэмээн онцолжээ. Түүнчлэн АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо, Францын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон нар нөлөө бүхий хүмүүсээр нэрлэгдсэн байна. Тус сэтгүүлд онцолсноор, Раймондо бол АНУ-ыг хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч, шинийг санаачлагч болгохын төлөө ажилладаг, эл технологийг хариуцлагатай, аюулгүй ашиглах стандартыг бий болгохыг эрмэлздэг хүн юм. Т.Бретоны хувьд тэрбээр хиймэл оюун ухааны тухай дэлхийн анхны хуулийг батлахыг дэмжсэн тул жагсаалтад оруулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18