Хүрэл зэвсгийн үеийн монголчууд зайдас хийж иддэг байсныг баталжээ
6 сарын 6. 10:570

Ойролцоогоор 2700 жилийн тэртээ монголчууд зайдас хийж байсныг батлах малын цус хураадаг хүрэл тогоонууд олджээ. Судалгааг ахалсанн эрдэмтдийн мэдээлж байгаагаар малын цусыг ийн тогоонд хурааснаар өнөөгийн бидний иддэг зайдсын нэгэн төрлийг бэлтгэдэг байснаас гарцаагүй гэнэ.

Хүрэл зэвсгийн үеийн евроазичууд буюу хүннү нүүдэлчид малын цусыг хэрхэн хүнсэнд ашигладаг байсан талаар бичигдэн үлдсэн түүх маш ховор байдаг билээ. Тэдгээрт ихэвчлэн хүннү нүүдэлчид цусыг түүхийгээр нь уудаг байсан гэх боловч судлаачид тэдгээр эх сурвалжууд талын нүүдэлчдийг зэрлэг балмад, хүн биш мангас гэж ойлгуулах гэсэн худал цуурхал байсан байж болзошгүй хэмээн ихэд эргэлзэх болжээ.

Иймд судлаачид илүү нарийн мэдээлэлтэй болохын тулд Монголын умард нутгийн Цагаан толгой гэх газраас малчдын 2019 онд олсон эртний хүрэл тогоонууд доторх уургийн үлдэгдлийг цуглуулан шинжилсэн байна. Үр дүнд нь тэдгээр тогоонуудыг хонь ямаа голцуу өөр өөр малын цусаар дүүргэдэг, зарим тохиолдолд зэрлэг амьтны цус хольдог байсан нь тодорхой болсон байна.

 

 

Судалгааны ахлагчид “Үнэхээр ямар нэг шашны гэх мэт зан үйлд түүхийгээр нь хэрэглэх гэж малын цус хураадаг байсан байж магадгүй ч гэлээ бидний үзэж байгаагаар эдгээр тогоог хүнс боловсруулахад ашигладаг байсан гэвэл үнэнд илүү ойр байх. Өөрөөр хэлбэл, эдгээр тогоог орчин цагийн цусан зайдастай ижил бүтээгдэхүүн боловсруулахын тулд малын цус цуглуулах, хураахад ашигладаг байсан гэж бид итгэж байна” хэмээжээ.

Мөн судалгааны ахлагч Швейцарын Басэл их сургуулийн Шиван Уилкин энэ сарын 6-нд нийтлэгдсэн Шинжлэх ухааны мэдээ(Scientific reports) сэтгүүлд “Эдгээр олдворыг судлаад үзэхэд орчин цагийн зайдас хийх аргатай төдийгүй тухайн газар орны уламжлалт түүхэн арга буюу өнөөгийн монголчуудын малын цус боловсруулан хэрэглэх соёлтой олон талаар таарч байна” хэмээн мэдээлсэн байна.

Судлаачид мөн тус олдвороос сарлагийн сүүнд байдаг уургийн пептид илрүүлсэн нь монголчууд 2700 жилийн өмнө сарлаг маллаж байсны баталгаа болж байна.

Хэдий хүн төрөлхтөн сарлагийг хэдийд гаршуулан маллаж эхэлсэн тухай баттай баримт байдаггүй ч Уилкинсийн мэдээлж байгаагаар дээрх олдворын ачаар монголчууд эрдэмтдийн үзэж байснаас хамаагүй эрт сарлаг малладаг байсныг нотолж байгаа гэнэ. Гэвч чухам яагаад цус хураадаг тогоонд сарлагийн сүүний үлдэгдэл байсан талаар таамаглал хараахан гараагүй байгаа аж.

Эх сурвалж: IFLSCIENCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24