III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
6 сарын 6. 15:550

Их Британийн хаан III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртүүдийг лхагва гарагт гүйлгээнд гаргажээ. Тэрбээр хоёр жил орчмын өмнө төрийн тэргүүний суудлыг залгамжилсан билээ.

Чарльзын хөрөг 5, 10, 20, 50 фунт стерлингийн шинэ мөнгөн дэвсгэртүүд дээр гарах бөгөөд түүний эх, хатан хаан II Элизабетийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүд мөн гүйлгээнд ашиглагдсан хэвээр байх юм.

“Энэхүү арга нь мөнгөн дэвсгэртийг өөрчилж байгаагаас үүдэлтэй байгаль орчин, санхүүгийн нөлөөллийг бага байлгахыг зорьж буй хааны гэр бүлийн удирдамжтай нийцэж байгаа юм” гэж Английн банк мэдэгджээ. Энэ нь олон нийт III Чарльзийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртийг аажмаар хэрэглэж эхэлнэ гэсэн үг.

Харин хааны хөрөгтэй зоосыг 2022 оны 12 дугаар сард буюу II Элизабетийг таалал төгссөнөөс хойш хэдхэн сарын дараа гүйлгээнд гаргасан юм. Англид хаад, хатдын хөргийг 1000 гаруй жилийн турш зоосон дээр байрлуулж ирсэн боловч II Элизабет бол Британийн мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн анхны хатан хаан байв.

Английн банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли лхагва гарагт мэдэгдэхдээ, “Чарльз хааны хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэртийг гаргаж байгаадаа бид маш их баяртай байна. Энэ бол түүхэн мөч, учир нь бид мөнгөн дэвсгэрт дээрх хаан, хатан хааны хөргийг анх удаа сольж байна” гэлээ. Хааны хөргийг байрлуулснаас өөрөөр мөнгөн дэвсгэртийн загварт өөрчлөлт оруулаагүй байна.

Сүүлийн жилүүдэд Их Британийн хэрэглэгчид цахимаар төлбөр тооцоо хийхийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор бэлэн мөнгөний хэрэглээ огцом буурчээ. Тодруулбал, 2014 онд дэлгүүрүүдийн гүйлгээний талаас илүү хувийг бэлэн мөнгөний хэрэглээ эзэлж байсан бол 2021 онд 15 хувьд хүрч буурсан байна. Үүнд “COVID-19” цар тахал голчлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 2022 онд нийт гүйлгээний 19 орчим хувьд нь бэлэн мөнгө ашигласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50