К.Харрисын штабт долоо хоногт 200 сая долларын хандив цугларчээ
7 сарын 29. 11:270

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр байгаа нь АНУ-ын улс төрд шуугиан тарьсаар байна.

К.Харрисын сонгуулийн кампанит ажлын багаас ням гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхиж, К.Харрис намын хүрээнд өргөн дэмжлэг авснаас хойших эхний долоо хоногт тэрбээр 200 сая ам.долларын хандив цуглуулжээ.

“Долоо хоногийн дотор 200 сая ам.долларын хандив цугларсан. Үүний 66 хувь нь шинэ хандивлагчдаас ирсэн. Мөн 170 мянган сайн дурынхныг шинээр бүртгэсэн” гэж К.Харрисын кампанит ажлын дэд менежер Роб Флаэрти X хуудсандаа нийтэлжээ.

Сонгууль болоход 100 хоног үлдээд байна

К.Харрис Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Барак Обама, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси зэрэг Ардчилсан намын нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдийн дэмжлэгийг аваад байна.

Тус нам ирэх наймдугаар сарын эхээр цахимаар санал хураалт явуулснаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна.

Сонгогчид саналаа өгөхөд 100 хоног үлдээд байгаа энэ үед К.Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр илүүрхэх болоод байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18