9/11 халдлагын сэжигтнүүд гэм буруугаа хүлээхээр болжээ
8 сарын 1. 11:520

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Аль-Каида” бүлэглэлийнхний үйлдсэн халдлагыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж буй Халид Шейх Мохаммад болон өөр хоёр хүн гэм буруугаа хүлээхээр тохиролцсон тухай Пентагон лхагва гарагт мэдэгдлээ.

2003 оноос хойш цагдан хоригдож байгаа тэдгээр гурван хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөх болсон нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй боловч тэд зарим хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар цаазын ялаас зайлсхийх магадлалтай байна.

Шүүгдэгчид ирэх долоо хоногийн эхээр Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын цэргийн баазад мэдүүлэг өгнө гэж Цэргийн комиссын албанаас мэдээлжээ. Х.Мохаммедээс гадна гэм буруугаа хүлээхээр болсон бусад хүмүүс нь Валид Мухаммад Салих Мубарак Бин 'Атташ, Мустафа Ахмед Адам аль-Хавсави нар юм.

Уг хэргийг шалгаж буй ахлах прокурор Аарон Руг есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдын ар гэрийнхэнд хаягласан захидалдаа “цаазын ялыг ногдуулах магадлалтай шийтгэлээс хасах нөхцөлийн хариуд эдгээр гурван яллагдагч яллах дүгнэлтэд дурдсанчлан 2976 хүний ​​амийг хөнөөсөн зэрэг бүх хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр болсон” хэмээн бичжээ.

Гуантанамогийн шоронд хоригдож буй дээр дурдсан хүмүүс болон бусад яллагдагчдыг яллах ажиллагаа 16 жил гаруйн турш үргэлжилж байгаа юм. Ийнхүү удааширч байгаа нь Тагнуулын төв газрын цагдан хорих газруудад шүүгдэгчдийг эрүүдэн шүүх явцад тэднээс олж авсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөх эсэх тухай маргаантай холбоотой.

Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр алан хядагчдын дөрвөн бүлэг дөрвөн нисэх онгоцыг барьцаалж, хоёрыг нь Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу, гурав дахь онгоцыг Пентагоны байр руу чиглүүлэн дайрсны улмаас 3000 орчим хүн амь үрэгджээ. Харин барьцаалагдсан дөрөв дэх онгоцны зорчигчид нисгэгчдийн бүхээг руу нэвтэрч, террористуудыг аюулгүй болгох гэж оролдох явцад уг онгоц Пенсильвани муж улсын Шанксвилл хотын ойролцоо осолдсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18