Пёнян: Өмнөд солонгос, япончуудаар их буучдынхаа бэлтгэлийг хангана
8 сарын 16. 14:530

Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Вашингтонтой сүлбэлдээд байвал өмнөд солонгос, япончуудаар цөмийн их буучдынхаа бэлтгэлийг хангана хэмээн мэдээллээ.

Тухайлбал, Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг энэ долоо хоногт АНУ-аас ирж буй цэргийн заналхийллүүдээс болоод Пёнян цөмийн дайны хүчин чадлаа зузаатгахаас өөр аргагүй болж байгаа гэнэ. Тэд “БНАСАУ-ын цөмийн хүчин чадлыг сорих гэвэл жилээс жилд, үеэс үед бидний эсрэг дайсагнасан бодлого баримтлан хавчиж шахаж байсныхаа хариуг гашуунаар амсахаас гарцаагүй” гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн тэдний үзэж байгаагаар Япон АНУ-тай сүлбэлдсэнээр бүс нутгийн хувьд маш их аюул дагуулан авчирч байгаа аж. Тиймээс “АНУ-тай хэт сүжрэн дотносоод байвал АНУ-ын утсан хүүхэлдэй Өмнөд Солонгос, Японы ард түмэн цөмийн дайны өмнөх их буучдын бэлтгэл хангаад л сүйрнэ” гэжээ.

Эргэн санавал, БНСУ, Япон, АНУ гурван тал өнгөрсөн жил дээд хэмжээний уулзалт хийж, түүнээс хойш цэрэг армийн тал дээр нягт холбоотой ажиллан, өнгөрсөн зургаадугаар сард гурван орны хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн юм.

Түүгээр зогсохгүй дээрх гурван улс өнгөрсөн сард хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн БНХАУ, БНАСАУ нарын заналхийлж буй аюулаас хамтдаа сэргийлэхээр тохиролцсон билээ.

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38