“Өвөр Монгол ногоон эрчим хүчний төв болж байна”
6 сарын 10. 12:590

Өвөр Монголын өөртөө засах орон салхи, нарны эрчим хүчний арвин нөөц бололцоогоо ашиглан эрчим хүчний хувьсгал хийж, цэвэр, тогтвортой эрчим хүчний төв болж байна гэж албаныхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв.

ӨМӨЗО-ны дарга Ван Лишягийн хэлснээр, тус бүс нутгийн салхи, нарны эрчим хүчний нөөц бүх Хятадын хэмжээнд хамгийн ихээрээ хоёрдугаарт ордог тул энэ баялаг нөөц хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж, чухал давуу тал болж байгаа аж.

Тэрээр “Энэ жил элсний нүүдлээс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг эрчим хүчний шинэ бүтээн байгуулалттай нэгтгэж, элсний хяналт, салхины эрчим хүч, гэрэл цахилгааны төхөөрөмжийг хослуулан ажиллана. ингэснээрээ байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүчийг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн ярьсан байна.

ӨМӨЗО-ны Гүйцэтгэх дэд дарга Хуан Жичяны тайлбарласнаар Өвөр Монгол ногоон хөгжлийг эрэлхийлэн Хятадад тэргүүлэх эрчим хүч хангамжийн шинэ систем байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Түүний мэдээлснээр 2025 он гэхэд 100 сая киловатт ногоон эрчим хүч гарган авах чадалтай болж, өөрөөр хэлбэл, дулааны цахилгаан станцын хүчин чадлаас давж гарах бөгөөд цаашлаад 2030 он гэхэд дулааны эрчим хүчийг халахад бэлэн болох аж.

Үүний тулд тэд Бээжин, Тяньжин, Хэбэй болон Хөх мөрний бэлчирийг цэвэр эрчим хүчээр хангах 10 сая киловаттын хүчин чадалтай салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тус бүр нь 80 тэрбум юанийн өртөг бүхий зургаан бааз барьж, мянга мянган ажлын байр шинээр үүсгэж байгаа юм байна.

Мөн түүнчлэн эрчим хүчний хөгжилтэй хамт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлдээ анхаарч, салхи, нар, устөрөгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж хангах болон нөөцлөх 100 тэрбум юанийн үнэ бүхий дөрвөн аж үйлдвэрийн төв байгуулж байгаа аж.

Эх сурвалж: China daily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24