Н.Моди Ерөнхий сайдын тангараг өргөжээ
6 сарын 11. 16:350

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот дахь ерөнхийлөгчийн ордонд Нарендра Моди гурав дах удаагаа тангараг өргөлөө.

Н.Модигийн тэргүүлдэг “Бхаратия Жаната” нам тэргүүтэй Үндэсний ардчилсан холбоо бүх нийтийн сонгуульд 293 суудал авч ялсан нь сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээс хавьгүй бага үзүүлэлт болсон юм. Харин сөрөг хүчний хувьд 234 суудал авснаар дахин сэргэжээ.

Ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд олон мянган зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд хөрш Бангладеш, Балба, Шри Ланка, Мальдив улсуудын тэргүүн нар байсан бол Пакистан, Хятадын төлөөлөгчид оролцоогүй байна. Ёслолын үеэр Делид аюулгүй байдлыг чангатгаж, 2500 гаруй цагдааг байрлуулжээ.

Н.Модигийн шинэ танхимын Сайд нарын зөвлөл мөн тангараг өргөлөө. Өдгөө 73 настай Н.Моди бол тус улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн дараа засгийн газрын тэргүүний албыг гурав дахь удаагаа дараалан хаших гэж буй хоёр дахь хүн болж байна.

Н.Моди өөрт нь бүрэн эрхийг олгосон сонгогчдод талархал илэрхийлж, авлига, ядуурлыг арилгахын төлөө “бүхнийг хийхээ” амлажээ. “Ядуу, дундаж давхаргыг чадавхжуулах нь бидний нэн тэргүүний зорилт юм” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52