Тэгвэл Пёнян ч гэсэн хил дээрээ чанга яригч тавина
6 сарын 12. 11:181

БНСУ-ын цэргийнхний мэдээлж байгаагаар Пёнян барьцагай зангаа дахин гайхуулж, хил дээрээ чанга яригч суулгаж эхэлжээ.

Болж буй явдлыг эхнээс нь тоймлон санавал, Сөүлийн идэвхтнүүд хоёр Солонгосын тохиролцоог үл харгалзан Пёняны эсрэг ухуулах хуудас, бэлэг сэлт зэргийг агаарын бөмбөлөгт зүүн хил давуулсаар байсанд бухимдсан умард Солонгос хариу болгож хог, ялгадас тээсэн агаарын бөмбөлгүүд хил давуулан илгээсэн билээ. Улмаар өмнөд Солонгос тохиролцоогоо цуцалж, хилийн дагуу чанга яригчууд байршуулан, өнгөрсөн долоо хоногт түүгээрээ хоёр цагийн турш умардын эсрэг ухуулах нэвтрүүлэг тоглуулсан юм. Уг нь тохиролцооны дагуу тэд зургаан жилийн турш чанга яригч ашиглаагүй байжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоохондоо умардын тал хэчнээн хэмжээний чанга яригч суурилуулж байгаа, тэрийгээ хэзээ хэрхэн ашиглах гэж байгаа талаар мэдээлэл хомс байгаа юм байна. Мөн энэ долоо хоногт умардын цэргүүд жоотуу, хүрз гэх мэт багажтай дундын бүсэд нэвтэрч, хариуд нь өмнөдийн цэргүүд анхааруулах гал нээсэн явдал үүнтэй холбоотой байж магадгүй гэнэ.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
6 сарын 15. 8:00

Jы@jыj5

Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33