Audi Мексикт цахилгаан автомашины үйлдвэр байгуулахад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ
6 сарын 13. 13:240

Volkswagen группын харьяа Audi компани Мексикт цахилгаан автомашины үйлдвэр байгуулахад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө албан ёсоор зарласан байна.

Мексикийн Пуэбла мужийн засаг захиргаа орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдэхдээ, Audi Мексик компанийн гүйцэтгэх захирал Тарек Машуре цахилгаан автомашин үйлдвэрлэх байгууламж барихад дор хаяж 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв.

Пуэбла мужийн амбан захирагч Сержио Саломон өмнөх өдөр нь ноён Машуретэй хийсэн уулзалтынхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, “Audi-гийн зүгээс Мексикт хийсэн түүхэн хөрөнгө оруулалт" хэмээн сайшаажээ.

Audi компани цахилгаан автомашины “e-tron” шугамыг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мөн мэдээлсэн байна.

Мексик сүүлийн жилүүдэд дэлхийн цахилгаан автомашины компаниудын анхаарлыг ихээр татах болжээ.

Тухайлбал Теslа компани АНУ-ын хилийн ойролцоо орших Нуэво-Леон мужид үйлдвэр барихад 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд BMW групп мөн хойд төвийн Сан Луис Потоси муж дахь үйлдвэртээ 800 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ өнгөрөгч хоёрдугаар сард зарласан билээ.

General Motors компани нь АНУ-ын өөр нэг хилийн бүс болох Коахуйла дахь үйлдвэртээ цахилгаан тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж суурилуулсан байна.

Ford компани 2020 оноос хойш Аризонагийн зэргэлдээ орших Сонора мужийн Хермосильо дахь үйлдвэртээ цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 2026 он гэхэд жилийн үйлдвэрлэл 600,000 хүртэл нэмэгдэнэ гэж салбарын эх сурвалжууд таамаглажээ.

Хятадын BYD компани ч мөн Мексикт үйлдвэрийн байгууламж барих газар хайж байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд саяхан мэдээлсэн билээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24