Зукерберг “хэмнэлтийн” горимоо үргэлжлүүлэн дэд ерөнхийлөгчдөө цомхотгоно
6 сарын 13. 15:200

Мета компанийн удирдах албан тушаалтнууд сүүлийн үед нэлээд түгшүүртэй байгаа бололтой. Учир нь нүүрном буюу өдгөө Мета болж өөрчлөгдсөн цахим сүлжээний платформ зуу орчим дэд ерөнхийлөгчөө цомхотгох гэж байгаа тухай сураг тус компанийн ажилчдаас дуулдаж эхэллээ.

Гүйцэтгэх захирал Марк Зукерберг Метагийн 20,000 гаруй ажилтнаа цомхотгоод удаагүй байгаа ч ингээд зогсох биш, харин ч бусад бүх шатны бүх багийн ажилтнуудад тавих шаардлагаа улам чангалж, өндөр албан тушаалтнуудаа ч цэвэрлээд авахаар шийджээ.

Өнгөрсөн жил л гэхэд Метагийн дэд ерөнхийлөгч гэх албан тушаал хамгийн олон буюу 300 орчим хүнийх болоод байв. Уг нь түүний өмнөх жилд энэ тоо 180 байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Метад таван түвшний дээд ерөнхийлөгч нар байдаг гэнэ. Харин Зукерберг компанийхаа дэд ерөнхийлөгч нарын тоог 250-тай аль болох ойрхон барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж “эцсийн зорилго бол дунд болон дээд шатныхныг цөөлж, доод шатныхныг олшруулах. Гэвч сүүлийн үед дунд, дээд шатны удирдлагууд дэндүү олон болоод байлаа” гэжээ.

 

Эх сурвалж: Business insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24
Бээжин цахилгаан машины татварын асуудлаар ЕХ-той хэлэлцэнэ
2024-6-25 10:53