Билл Гейтс шинэ үеийн атомын цахилгаан станц барихад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
6 сарын 17. 16:322

Мicrosoft компанийг үндэслэгч Билл Гейтс орон нутгийн цагаар 16-ны өдөр шинэ үеийн атомын цахилгаан станц барих төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Гейтс CBS сувгийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцох үеэрээ түүний үүсгэн байгуулсан TerraРower компани өнгөрсөн долоо хоногт Вайоминг мужид АНУ-д анхны шинэ үеийн жижиг модульчлагдсан реакторыг барьж эхэлсэн тухай танилцуулсан ба “Би 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дахиад хэдэн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тодруулбал Теrra Power компани нь өнгөрөгч 10-ны өдөр Вайоминг мужийн Кеммерер хотод шинэ үеийн жижиг модульчлагдсан реакторын шав тавих ёслолыг Гейтсийн хамт хийсэн билээ.

Bloomberg агентлагаас гаргадаг тэрбумтнуудын индексээр хөрөнгө орлогын хэмжээгээрээ дэлхийд зургаадугаарт жагсдаг тэрээр хувийн хэвшлээс анх удаа нүүрстөрөгчийн түлшгүйгээр аюулгүй, элбэг, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор 2008 онд TerraPower компанийг үүсгэн байгуулж байжээ.

АНУ-ын Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр TerraPower копани нь анхны шинэ үеийн жижиг модульчлагдсан реакторыг 2030 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор ашиглагдаж буй дулааны цахилгаан станцуудыг сольж иргэд, оршин суугчдыг цахилгаанаар хангахаар төлөвлөж байгаа аж.

Гейтс CNN-ийн дэлхийн асуудал хариуцсан GPS хөтөлбөрт хэлэхдээ 2028 онд ашиглалтад оруулах анхны зорилтоо биелүүлнэ гэвэл Оросоос импортолж буй шатахуунд найдахаас аргагүй болно гэсэн үг бөгөөд “үүнийг одоогоор хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Реакторын үйл ажиллагаанд шаардагдах түлшийг АНУ болон түүний холбоотон орнуудаас агаараар тээвэрлэхээр төлөвлөж байна гэж тэр нэмж хэлэв.

TerraPower-ийн цөмийн реактор нь ус биш харин шингэн натриг хөргөлтийн бодис болгон ашиглана гэдгээрээ онцлог юм. Шингэн натрийн буцлах хэм 880 хэм буюу устай (100℃) харьцуулахад хамаагүй өндөр байдаг тул дулааныг илүү шингээж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх давуу талтай.

Гейтс тус хөтөлбөрт "Өрсөлдөх чадварын хувьд нүүрс нь байгалийн хийд гүйцэгдэж байна. Харин бидний хийх ёстой зүйл бол байгалийн хийтэй үр дүнтэй өрсөлдөх явдал юм" хэмээн онцолжээ.

Үүний зэрэгцээ, TerraPower-ийн Вайоминг төсөл нь 4 тэрбум ам.доллар зарцуулагдах төлөвтэй байгаа бөгөөд үүний тал хувийг АНУ-ын Эрчим хүчний яам хариуцах аж.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
1
0
4
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Manai
103.41.93.81
   /
6 сарын 18. 18:31

Manai ikh hurling geshuud ene tusuliig mgl-d heregjuuleh sanal gargaachee

DR. ADITY
102.89.45.200
   /
6 сарын 17. 17:18

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09