Үхлийн аюултай нянгийн халдвар Японд газар авч байна
6 сарын 18. 12:390

Японд үхлийн аюултай нянгийн халдвар түүхэнд байгаагүй олон бүртгэгдэж байгаа ч мэргэжилтнүүд шалтгааныг нь тогтоож чадаагүй байгаа талаар мэдээллээ.

Энэ сарын эхээр гэхэд л Японы эрүүл мэндийн яам нас барах магадлал 30 хувь байдаг стрептококкийн хордлогын шокын хам шинжийн 977 тохиолдол бүртгэснээс 77 нь амьсгал хураажээ.

Тус халдварын тоог 1999 оноос хойш бүртгэж эхэлсэн бөгөөд энэ оны хагас гэхэд өнгөрсөн оны нийт 941 тохиолдлыг давж, өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна.

Эл нянгийн халдвар ховор боловч онц аюултайд тооцогддог. Тухайлбал, нян цусны эргэлтэд нэвтэрмагц өвчтөн халуурч, булчин өвдөж, бөөлжиж эхэлснээр удалгүй улам хүндэрч цусны даралт унах, хавагнах, шоконд орж, хэд хэдэн эрхтний дутагдал болох зэрэг аминд халтай шинж тэмдгүүд илэрдэг аж.

Халдварыг үүсгэгч А ангиллын стрептококкийн нян ихэвчлэн хүүхдийн хоолойг үрэвсүүлж, халууруулдаг боловч ховор тохиолдолд тус нян хор ялгаруулан цусны эргэлтэд нэвтэрснээр дээрх хүнд шинж тэмдгүүдийг үзүүлдэг байна. Мөн ховор тохиолдолд дээрх нян “махан идэшт” болдог нь мөчөө тайруулахад хүргэдэг. Иймд чихрийн шижин, хорт хавдар гэх мэт өвчинтэй тэмцэж, нянгийн халдварын эсрэг дархлаа суларсан өвчөнүүд уг халдвараар хүнд өвддөг байна.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50