Үхлийн аюултай мпокс халдвар дахин дөрвөн оронд тархаж, эрх баригч нарыг сандаргаж байна
8 сарын 8. 12:450

Африкийн дөрвөн оронд үхлийн аюулт мпокс өвчний халдварын тохиолдлууд батлагдаж, олон улсын эрх баригч, эрүүл мэндийн ажилтнуудыг сандаргаад байна.

Сармагчны цэцэг хэмээн нэрлэж байгаад албан ёсоор мпокс хэмээн нэрлэж эхэлсэн тус өвчний тохиолдол одоогийн байдлаар Конго улсад 14 мянга гаруй болж, 511 хүн нас бараад байгаа билээ. Гэвч сүүлийн үед өмнө нь халдварын тохиолдол бүртгэгдэж байгаагүй Бурунди, Кени, Руанда, Уганда дөрвөн улсад тархсан нь батлагдсан байна.

Иймд ДЭМБ яаралтай хуралдахаар төлөвлөж, тус хуралдаанаар өвчний тархалтыг олон улсын хэмжээнд авч үзэх эрүүл мэндийн аюул мөн эсэхийг тодорхойлохоор шийджээ.

Мпокс бол хүнээс хүнд, халдвартай амьтнаас хүнд халдах чадвар өндөртэй вирусээр үүсгэгддэг өвчин юм. ДЭМБ-ын анхааруулснаар тус өвчний вирус хүрэлцэх, үнсэлдэх, бэлгийн ажил хийх, мөн халдвартай хүний орны даавуу, хувцас, хэрэглэлээр дамжин халдварладаг гэжээ. Халдвар авсан хүнд халуурах, юм туурах, толгой өвдөх, булчин, нуруу өвдөх, ядрах, тунгалгийн зангилаа томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54