Мпокс халдварын Ази дахь анхны тохиолдол бүртгэгдлээ
8 сарын 23. 11:370

Өмнөх мпокс халдваруудаас илүү аюултай, үхэлд хүргэх эрсдэл ихтэй хувилбарын Африкаас гадуурх хоёр дахь, Ази дахь анхны тохиолдол Тайландад бүртгэгдсэнийг албан ёсоор зарлалаа.

Тайландын халдварт өвчний хяналтын төвийн мэдээлснээр халдвар авсан 66 настай европ эрэгтэй энэ сарын 14-нд Африкаас Бангкокт ирсэн гэнэ.

Ирсэн өдрийнхөө маргаашаас эхлэн тус өвчтөнд халдварын шинж тэмдгүүд илэрч, яаралтай эмнэлэгт хандсан байна. Улмаар тухайн өвчтөн Clade1b хувилбарын мпокс халдвар авсан нь тодорхой болжээ.

Өнгөрсөн жил Конго улсад дэгдсэн мпоксын шинэ халдвараар өдгөө нийт 450 хүн нас бараад байгаа юм. Халдвар Конго улсаас хөрш зэргэлдээ Бурунди, Кени, Руанда, Уганда улсуудад тархаж, өнгөрсөн долоо хоногт Африкаас гаднах анхны тохиолдол Шведэд бүртгэгдсэн билээ.

Харин Азид ийнхүү анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнд Тайландын халдварт өвчний хяналтын төв өвчтөнтэй хамт онгоцонд сууж ирсэн, газардсанаас хойш уулзсан гэх мэт 43 хүнийг олж тогтоон 21 хоногийн хугацаанд ажиглахаар болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04