Британийн эмч нар эрэгтэйчүүдээс жирэмсэн эсэхийг нь асуух шаардлагатай болов
8 сарын 12. 11:560

ИБУИНВУ-ын эрүүл мэндийн салбарын удирдлагууд рентген, CT, MRI төхөөрөмжтэй ажилладаг эмч нарт эрэгтэйчүүдээс ч гэсэн жирэмсэн эсэхийг нь асууж байхыг үүрэг болгожээ.

Телеграф сонины мэдээлснээр хүйсээ солиулсан жирэмсэн эрэгтэй уршгийг нь мэдэлгүйгээр CT аппаратад орсон явдлаас болж ийм шинэ журам мөрдөх ёстой болсон гэнэ. Учир нь рентген, CT8 MRI зураг авахад ялгардаг ионжуулагч цацраг хэвлийд буй урагт муугаар нөлөөлөх эрсдэлтэй юм.

Иймд эмч нар 12-55 насны бүх өвчтөнтэй харилцахдаа хүйсийн чиг баримжааг нь асуулгүй үйлчилж, жирэмсэн эсэхийг нь заавал тодруулж байх ёстой болжээ.

Улмаар эмнэлгийн үйлчилгээ авахаар эрүүл мэндийг байгууллагад очихдоо төрсөн хүйс болон жирэмсэн үгүйг нь асуусан асуулга бөглөх шаардлагатай болсон байна.

Эх сурвалжууд болон зарим эмч нарын мэдээлснээр тус асуулгын цөөнгүй хүн илтэд буруушааж, ялангуяа тодорхой насны эрчүүд асуулгаас болж маш их уурлан эмнэлгээр үйлчлүүлэхээс татгалзах тохиолдол гарч байгаа гэнэ. Мөн эцэг эхчүүд тус асуулгыг хүүхдүүдээрээ бөглүүлэхээс татгалзаж, зарим үед залуу өвчтөнүүд дээрх асуулгыг бөглөхдөө өөрийн хүйсийн чиг баримжаанд эргэлзэх удаа хүртэл байсан гэнэ.

Улмаар эмч нар болон хүний эрхийн төлөө тэмцэгч нар эрх баригчдыг эсэргүүцэн, “мэдрэмжтэй” байхыг шаардах болжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38