АНУ-тай байгуулсан батлан хамгаалахын гэрээг Финландын парламент баталжээ
7 сарын 2. 11:320

Финландын парламент АНУ-тай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай гэрээг /DCA/ даваа гарагт санал нэгтэй баталжээ.

Ингэснээр Америкийн тал Финландын цэргийн 15 байгууламжид нэвтрэх эрхтэй болж байна. Үүнээс гадна, Финландын нутаг дэвсгэрт цэрэг, зэвсэг техникээ байрлуулах, дамжин өнгөрүүлэх боломжтой болох юм. Гэрээнд заасны дагуу АНУ-ын цэргүүд болон тэдний ашиглаж буй байгууламжууд, нутаг дэвсгэрүүдийн аюулгүй байдлыг хангах үүргийг Финландын тал хүлээх аж.

Уг гэрээнд тус хоёр улс өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд гарын үсэг зуржээ. Финландын парламентын гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Киммо Кильюнен энэхүү хэлэлцээрийг баталсныг "түүхэн мөч" хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэхдээ "эл гэрээний зорилго бол НАТО-д элсэхтэй адил Финланд болон Финландын ард түмний аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал юм" гэжээ.

АНУ үүнтэй ижил төстэй гэрээг Швед, Норвег, Дани зэрэг НАТО-гийн гишүүн 11 улстай байгуулсан байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хорт могой хүнд хазуулж үхжээ
02024-7-8 15:29
Байден өөрийгөө дэлхийн удирдагч гэж хэлжээ
02024-7-8 15:10
ДЭЛХИЙН БРЭНД SUBWAY МОНГОЛД НЭЭГДЛЭЭ….
02024-7-8 14:49
Ким Ё Жон: Сөүл аминаасаа уйдсан бол манай зэвсэгт хүчин арга хэмжээ авахад бэлэн
02024-7-8 13:51
Америкийн хамгийн том хямдрал Amazon Prime Day тун удахгүй Монголд
02024-7-8 10:40
БНХАУ дэлхийг аврах хүчин чадлаа туршин солир зад харваж үзүүлнэ
12024-7-5 14:39
Филиппин: Дараагийн удаа Хятадтай мөргөлдвөл эргэлзэх зүйлгүй байлдана
02024-7-5 12:49
Испанийн засгийн газар иргэддээ насанд хүрэгчдийн контент үзэх пасспорт олгоно
12024-7-5 12:03
Роскосмос: Америкчууд үнэхээр саран дээр буусан
02024-7-5 11:32
Зүүн өмнөд Азийнханд таргалалтаас сэргийлдэг ген бийг илрүүлжээ
12024-7-4 15:18