Герман улс Украинд үзүүлэх тусламжаа танана
7 сарын 18. 12:310

Герман улс ирэх онд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа ойролцоогоор хоёр дахин бууруулж, 8 тэрбум еврогоос 4 тэрбум орчим евро болгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газраас баталсан төсвийн төсөлд дурджээ.

“Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөний хүүгээс 50 тэрбум доллар босгохоор төлөвлөж байгаа тул Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилт “ойрын ирээдүйд найдвартай байх болно” гэж Германы Сангийн сайд Кристиан Линднер мэдэгдсэн байна.

Герман бол Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. 2024 онд Берлинээс Киевт өгч буй тусламж 7.5 тэрбум орчим евро байх төлөвтэй.

Хэрэв ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Америкийн тусламжийг танаж, цаашлаад зогсоож магадгүй гэсэн болгоомжлол Украин ба түүний Европ дахь холбоотнуудад бий болоод байгаа энэ үед дээрх мэдээ гарч байна.

Германы Засгийн газар улсын төсвийн төслийг лхагва гарагт баталжээ. Хэдийгээр Украинд үзүүлэх цэргийн тусламжийг танахаар төлөвлөж байгаа боловч 2025 оны батлан ​​хамгаалахын төсвийг 1.3 тэрбум еврогоор нэмэгдүүлж, 53.25 тэрбум евро болгох аж.

Герман улс НАТО-гийн эвслээс тавьж буй шаардлагын дагуу батлан ​​​​хамгаалах салбартаа ДНБ-ий 2 хувийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Батлан ​​хамгаалах салбарын төсвийг хууль тогтоогчид хараахан батлаагүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54