Орос ба Барууны орнууд хамгийн олон тооны хоригдол солилцжээ
2024, 8 сарын 2. 11:500

Хүйтэн дайны үеэс хойших Орос болон Барууны орнууд хамгийн том хоригдол солилцох ажиллагааг пүрэв гарагт хийснээр нийт 24 хүн суллагдлаа гэж АНУ-ын тал мэдэгджээ.

Цагаан ордны мэдээлснээр, Орост хоригдож байгаад суллагдсан 16 хүн Европ, АНУ-д буцан ирж байна. Тэдний дунд “Уолл Стрит Жорнэл” сонины сурвалжлагч Эван Гершкович байгаа ажээ.

Үүний хариуд АНУ, Норвеги, Герман, Польш, Словенийн шоронгоос Оросын найман хоригдлыг сулласны дотор тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж байсан хүмүүс багтжээ. Хоригдлуудын хоёрынх нь хүүхдүүд мөн Орост буцаж ирсэн байна.

Солилцоо пүрэв гарагт Анкарагийн нисэх онгоцны буудлын хөөрч буух зурваст болжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин Пол Уилан, Орос-Америкийн сэтгүүлч Алсу Курмашева, АНУ-ын ногоон карттай, Орос-Британийн идэвхтэн Владимир Кара-Мурза нар АНУ-д эргэн ирэх гэж байгааг Ерөнхийлөгч Жо Байден батлан мэдэгдсэн байна.

Хоригдлуудыг солилцох тухай хэлэлцээ 18 сар гаруйн турш явагдсан бөгөөд Вадим Красиковыг буцаан авах гэсэн Москвагийн шаардлагаас их зүйл шалтгаалсан бололтой. Тэрбээр Берлиний цэцэрлэгт хүрээлэнд аллага үйлдсэн хэргээр Германд бүх насаараа хоригдох ял эдэлж байсан бөгөөд одоо Орост буцан ирж байна. Америкийн өндөр албан тушаалтнууд түүнийг “тун муу этгээд” хэмээн тодорхойлж, “оросуудын суллаж авахыг хүссэн хамгийн том загас мөн” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад өндөр албан тушаалтнууд Москвагийн “Внуково” нисэх онгоцны буудалд буусан Оросын иргэдийг угтан авах үед хүндэт харуул жагссан байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35