Ж.Байден: Д.Трамп ялагдвал засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгнө гэдэгт итгэлгүй байна
8 сарын 8. 11:461

Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялагдсан тохиолдолд засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгнө гэдэгтээ итгэлгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Байден өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисноосоо хойш анх удаа телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн байна. Түүнээс санал хураалтын дараа засгийн эрхийг тайван замаар шилжүүлнэ гэж бодож байгаа эсэхийг нь асуухад, “хэрэв Трамп ялагдах юм бол би үүнд итгэлгүй байна” гэж хэлжээ.

“Тэрбээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Харин бид түүнийг нухацтай хүлээж авахгүй байна. Хэрэв бид ялагдах юм бол цуст мөргөлдөөн болно гэж тэр хэлсэн” хэмээн Ж.Байден CBS News телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярилаа.

Энэ оны гуравдугаар сард Охайо муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Д.Трамп сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол “цус урсах аюултай” гэж анхааруулжээ. Тухайн үед Ерөнхийлөгч асан АНУ-ын автомашины үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар ярьж байсан бөгөөд хожим нь тэрбээр автомашины салбарын талаар ярихдаа ийм үгийг ашигласан гэж тайлбарласан байна.

Д.Трамп 2020 оны сонгуульд өөрийгөө Ж.Байденыг ялсан гэх ташаа мэдэгдлийг хийсээр ирсэн бөгөөд Вашингтон, Жоржиа муж улсад сонгуулийн дүнг хууль бусаар хүчингүй болгохыг оролдсон хэмээн түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Зургаадугаар сард Д.Трампын эсрэг тун тааруу мэтгэлцсэнийх нь дараа Ж.Байдены нас, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуултууд урган гарч ирсэнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан түүнд өрсөлдөөнөөс гарахыг уриалж, улмаар тэрбээр өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисон билээ. Түүнээс хойш дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшиж, Д.Трамптай өрсөлдөж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.182
   /
8 сарын 11. 13:40

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18