Теслагийн ачааны машин шатсантай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид нарийвчилсан судалгааг эхлүүлжээ
8 сарын 24. 18:270

АНУ-ын эрх баригчид хурдны зам дээр явж байгаад шатсан Тесла маркийн цахилгаан ачааны машины батарейны аюулгүй байдлын талаарх албан ёсны судалгааг эхлүүлжээ.

АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл 19-ний өдөр хэлэхдээ, Калифорнийн хойд хэсэгт хурдны зам дээр шатсан Тесла компанийн цахилгаан ачааны машинтай холбоотойгоор “литийн ион батарейнаас гал гарах эрсдэлийг судлах аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Хэрэг явдлыг эргэн сануулбал өнгөрөгч 19-ний өглөө эрт Калифорнийн муж хоорондын хурдны зам дээр явж байсан Тесла маркийн “Semi” цахилгаан ачааны машин гэнэт замаас гарч, замын хажуугийн модыг мөргөж, улмаар батарей нь шатаж эхэлсэн ба энэхүү хэрэг явдлын улмаас тус замыг 16 цагийн турш хаасан аж.

Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл 2021 онд Теслагийн цахилгаан автомашинд гал гарч буй шалтгааныг судалж үзээд цахилгаан автомашины батарейнаас үүдэн гарч буй гал түймэр нь гал сөнөөгчид, аврах ажилтнууд зэрэг анхан шатны хариу арга хэмжээ авч буй хүмүүст эрсдэл учруулж байгааг онцолж байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18