ОХУ-д 60 тонн гүүр хулгайд алдагдав
7 сарын 29. 11:350

ОХУ-ын хууль сахиулагчид улсын өрнө хэсэгт байдаг ЗХУ-ын үеийн аварга том ган гүүр хулгайд алдагдаж, 15 мянган ам.доллар төдийхнөөр хаягдал төмөр авдаг газарт зарагдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна.

Тухайлбал, Москва хотоос зүүн өмнөд зүгт 200км яваад байдаг Рязань нутагт байсан дор хаяж 60 тонн жин татахуйц ган гүүр учир билүүлэг байдлаар алга болсон явдлыг анх нутгийн идэвхтэн Светлана Коновалова өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр гүүрийг нутгийн төмөр замын комдани хувьчилж авсан бөгөөд бүх бичиг баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлсэнбайж. Гэтэл үл мэдэгдэх бүлэг хүмүүс бичиг баримтуудыг судалж үзэхэд гүүр чухамдаа хэний ч эзэмшилд харьяалагдахгүй гэдэг нь тодорхой болсон хэмээгээд буулгаж авсан гэнэ.

Иймд гүүрийг хувьчилж авсан эзэн нь цагдаад хандсан аж. Тэрээр хулгайчдыг таних агаад өмнө нь зарахыг ятгахад нь тохиролцоонд хүрээгүй больсон удаатай гэнэ.

Тэгтэл удалгүй ОХУ-ын харилцаа холбооны цахим Телеграм сүлжээнд мэдээ мэдээлэл тугээдэг нэгэн сувгийн мэдээлснээр гүүрийн хэсгүүд нутгийн хаягдал төмөр авдаг газарт үзэгдэх болсон гэнэ. Түүнчлэн хулгайч гүүрийг тушаагаад 1.3 сая рубль авсан байж болзошгүй сэжүүр бий гэжээ. Уг нь тус гүүрийн үнэлгээ 300 сая рубль байж.

Цагдаа нарын мэдээлснээр гүүрийг зориулалтын дагуу ашиглахаа болиод удсан, нутгийн болон төрийн ямар нэг байгууллагын харьяалалд багтдаггүй, зөвхөн нутгийн иргэд зам товчлох зорилгоор явган ашигладаг байсан гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47