Ираны шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ
7 сарын 31. 11:340

Ираны шинэ Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мягмар гарагт тангараг өргөж, дэлхий нийттэй харилцаагаа сайжруулж, нийгмийн эрх чөлөөнд тавьсан хязгаарлалтуудыг сулруулахаа амлажээ. Тэрбээр энэ сарын эхээр болсон сонгуульд ялсан юм.

“Бид дэлхийн улс орнуудтай нэр төр, мэргэн ухаан, оновчтой байдалд суурилсан бүтээлч, үр дүнтэй харилцааг үргэлжлүүлэх болно” гэж М.Пезешкиан гадаадын төр, засгийн тэргүүн нар оролцсон парламентын хуралдаанд оролцож үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний мэдэгдлийг төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулсан байна.

Түүний ялалт нь барууны орнуудтай харилцаагаа сайжруулах итгэл найдварыг сэргээж, цөмийн асуудлаарх мухардмал байдлыг зохицуулах боломжуудыг олгож магадгүй юм.

Гэвч Газын зурваст үргэлжилж буй Израил-ХАМАС-ын мөргөлдөөн, Ливан дахь Ираны холбоотон Хезболлах бүлэглэл ба Израилын хоорондох хил дамнасан мөргөлдөөний улмаас Ойрх Дорнодын хурцадмал байдал даамжирч байгаа энэ үед М.Пезешкиан албан тушаалдаа орж байна.

Израил болон Ойрх Дорнод дахь АНУ-ын нөлөөг эсэргүүцэгч бүлэглэлүүдийг дэмждэг Ираны эрх баригчид АНУ-ыг “Газын зурваст Израилын үйлдэж буй гэмт хэргийг өөгшүүлж байна гэж буруутгасаар иржээ.

Тангараг өргөх ёслолд Ираны холбоотон ХАМАС болон Исламын Жихад бүлэглэлийн удирдагчид, мөн Йемен дэх Техраны дэмжлэгтэй Хути хөдөлгөөн болон Ливаны Хезболлахын төлөөлөгчид оролцсон байна.

Хоёр долоо хоногийн дотор Засгийн газрын гишүүдээ томилохоор зэхэж буй М.Пезешкиан энэ оны тавдугаар сард нисдэг тэрэгний ослоор амиа алдсан, хатуу чиг шугам баримтлагч Эбрахим Раисигийн халааг авч байгаа юм.

Ираны дээд удирдагчийн хувьд Аятолла Али Хаменеи төрийн бүх асуудал, түүний дотор гадаад болон цөмийн бодлоготой холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг. Мөн тэрбээр гадаад хэрэг, газрын тос, тагнуулын сайд зэрэг засгийн газрын гол албан тушаалд М.Пезешкианы томилсон хүмүүсийн нэрсийг батлах ёстой.

Техраны цөмийн хөтөлбөр өргөжиж байгаатай холбогдуулан барууны орнуудын шахалт нэмэгдсээр байгаагийн зэрэгцээ 2015 онд томоохон гүрнүүдтэй байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарсныхаа дараа АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүдээс Ираныг чөлөөлөх томоохон зорилт М.Пезешкианд тулгарч байна.

Зургаан гүрэнтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийг хадгалж үлдэх зорилгоор Техран, Вашингтоны хооронд хийсэн шууд бус яриа хэлэлцээ 2022 оноос хойш зогсонги байдалд орсон бөгөөд үндэслэлгүй шаардлага тавьж байна гэж хоёр тал харилцан бие биенээ буруутгасаар байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38