Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
9 сарын 19. 8:580

Боинг компанийн үйлдвэрлэлийн салбарын ажилчид сүүлийн 16 жилд анх удаа ажил хаялт зарласнаар тус компанийн онгоцны үйлдвэрлэл зогсох эрсдэлтэй тулгаржээ.

Нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 13-ны өдөр ажил хаялт эхлүүлэх төлөвлөгөөг ажилчдын дийлэнх нь дэмжсэн хэмээн мэдээлснийг Bloomberg, AFP, Reuters зэрэг томоохон мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Боинг компанийн 33,000 орчим ажилчдыг багтаасан Олон улсын механик болон нисэхийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр ажил хаялтын төлөвлөгөөг 96 хувийн саналаар дэмжсэн болохыг цохон тэмдэглэв.

Энэ нь ажил хаялт эхлүүлэхэд шаардлагатай түвшнээс (гуравны хоёр) хамаагүй давсан үзүүлэлт аж.

Түүнчлэн энэ удаагийн ажил хаялт нь дэлхийн санхүүгийн хямралын үе буюу 2008 оноос хойш тус үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулж буй анхны ажил хаялт юм.

Ийнхүү ажил хаяснаар онгоц угсрах хоёр томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ гэж шинжээчид үзэж байна.

Тус компани “737 Max” загварын сүүлийн үеийн хэд хэдэн ослоос болж ихээхэн бэрхшээлтэй тулгараад байгаа билээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04