Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
9 сарын 18. 11:281

Өмнөд Солонгосын цэргийн хуарангуудад байсан 1300 хяналтын камер хятадад үйлдвэрлэгдсэн бөгөөд хятад серверт шууд дохио дамжуулдаг бүтэцтэйг албаныхан мэдмэгцээ бүгдийг нь буулгаж, устгасан байна.

Албаныхны мэдээлснээр “Өмнөд Солонгос компаниас нийлүүлсэн тус камерууд үндсэн холболтоос гадна хятад сервертэй холбогдож дүрс дамжуулах функцтэй” нь мэдэгдсэн аж.

Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд камеруудыг шалгаж үзээд Хятадаас гаралтайг нь тогтоосон байна.

Зарим камерууд нь хоёр Солонгосын хил дээр байрлаж байсан ч хилийг биш, хилийн цэргийн сургуулилалтын байр зэргийг хянадаг байжээ.

Гэхдээ “Одоогийн байдлаар хараахан дүрс бичлэг болон бусад мэдээлэл гадаадад алдагдаагүй” хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Улмаар БНСУ-ын арми устгасан 100 гаруй камераа дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольж байршуулсан байна.

Эл мэдээлэл хятад хяналтын камер ашигладаг өрнийн орнууд аюулгүй байдлын хувьд хэр зэрэг эрсдэлтэй байгааг харуулж буй үйл явдал боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.

Эргэн санавал, 2019 онд Трампын засгийн газар Дахуа, Хиквишн гэх хоёр хятад үйлдвэрийг хар жагсаалтад оруулж байв. Түүнээс хойш Хятадын харилцаа холбоо, хяналтын камерын технологи бүтээгч долоон компани хар жагсаалтад нэмэгдээд байна.

Цаашлаад Их Британи засгийн газрын зарим нууцлал өндөртэй чухал байгууламжуудад Хиквишн үйлдвэрийн камер ашиглахыг хориглож, Австрали ноднингийн наймдугаар сараас эхлэн засгийн газрын байгууламжуудаас Хиквишн, Дахуа нэрийн камеруудыг буулгаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэнд-Аюуш
103.212.116.66
   /
9 сарын 18. 14:07

Манайп бол бүх л юм хужаа байгаа төрийн ордоноос авхуулаад л .........

Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04