Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
9 сарын 18. 12:210

ИБУИНВУ-ын эрдэм шинжилгээний Хятадын стратегийн эрсдэлийн хүрээлэн(ХСЭХ) гэгч байгууллага “НВУ дахь хямд үнэтэй хятад цахилгаан машинуудын аюул” нэртэй судалгааны тайлан хэвлүүлсэн нь оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден тус автомашинуудыг үндэсний авулгүй байдалд халтай хэмээн дүгнэж байсантай ижил дүгнэлт болжээ.

ХСЭХ-гийн мэдээлснээр, Үүрэн интернетийн модулиудын зах зээлд Хятадын үйлдвэрүүд голлож байгаа нь аюулын хамгийн том шалтгаан гэнэ. Дээрх технологийг ашигладаг бүтээгдэхүүнүүд радио долгион гэх мэт замаар гадагш болон гаднаас мэдээлэл солилцох үйлдэлтэй байдаг аж.

Тэгвэл, цахилгаан автомашинууд ойролцоох гэрлэн дохиоллыг таних, хамгийн ойр цэнэглэх цэгийг тодорхойлох, үйлдлийн системийн шинэчлэл хийх зэрэг үйлдэлтэй нь дээрх аргаар мэдээллийг үргэлж дамжуулж байдгийн нэг хэлбэр юм. Түүнээс гадна цахилгаан автомашинуудыг үйлдвэрлэгчийн зүгээс алсаас “уншиж” болдог нь цахим аюулгүй байдлын хувьд маш эмзэг болохыг харуулж байна.

ХСЭХ “БНХАУ өөрөөс нь бүтээгдэхүүний хувьд хараат түншүүддээ нийлүүлдэг бүтээгдэхүүнийг зэвсгийн чанартайгаар ашиглаж ирсэн зузаан, арвин түүх бий” хэмээгээд НВУ цаашид Хятадын цахилгаан автомашинд өндөр татвар ноогдуулдаг АНУ, Канад, ЕХ-ны жишгийг дагах нь зүйтэй гэсэн байна.

Гэвч одоог хүртэл Хятадаас импортлосон автомашинуудад Хятадтай холбоо тогтоох тусгай үүрэг, үйлдэл байгаа эсэх нь илрээгүй байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хэлснээр Хятадтай холбоо тогтоох, мэдээлэл дамжуулах үйлдэлтэй төхөөрөмжүүд зөвхөн автомашинуудад ч бус, цахилгаан автомашин цэнэглэх цэгүүдэд олноороо бий гэнэ.

Иймд хөнгөнөөр бодоход л онолын хувьд Хятадын зүгээс цахилгаан автомашин цэнэглэгчүүдийг алсаас унтрааж, жолооч нарыг хөдөлгөөнгүй болгох боломжтой гэнэ.

Эх сурвалж: Fortune

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04