Венад болох Т.Свифтийн тоглолтыг цуцалжээ
8 сарын 8. 14:420

Америкийн дуучин Тейлор Свифтийн тоглолт болох газарт халдлага үйлдэхээр зэхэж байсан хоёр хүнийг баривчилсан тухай Австрийн хууль сахиулах байгууллага мэдэгдсэний дараа Вена хотод энэ долоо хоногийн сүүлчээр хийхээр товлоод байсан тоглолтуудыг цуцалжээ.

“Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг аюулаас хамгаалах албаныхан илрүүлсэн тул хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс гурван өдрийн тоглолтыг цуцлахаас аргагүйд хүрлээ” гэж Т.Свифтийн Австри дахь тоглолтыг зохион байгуулагч “Barracuda Music” компани лхагва гаргийн орой Инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна. Тоглолтын тасалбар худалдан авсан бүх хүнд мөнгийг нь буцаан олгох ажээ. Т.Свифт одоо “Eras Tour” нэртэй аялан тоглолтоо Европын орнуудад хийж байгаа юм.

Австрийн Канцлер Карл Нехаммер мэдэгдэхдээ, тоглолтыг цуцалсан нь Т.Свифтийн шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан явдал болж байгаа хэдий ч Венад үйлдэхээр төлөвлөж байсан нь маш ноцтой гэлээ. Мөн тэрбээр учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадсан аюулаас хамгаалах албаныханд талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54