"Өмнөд Солонгосын Холливүүд"-ийг барихаар төлөвлөж байна
2024, 9 сарын 6. 10:420

Өмнөд Солонгосын Засгийн газар алдартай хөгжим, телевизийн цуврал ("дорам"), уран сайхны кино зэрэг соёлын контентуудыг бүтээх талбар болох хотыг 2035 он гэхэд байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Юн Ин Чоны мэдэгдсэнийг “Блүүмберг” агентлаг уламжилжээ.

Энэ хотод зугаа цэнгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх янз бүрийн байгууллагуудыг байрлуулахаар төлөвлөсөн байна. Кино үйлдвэрлэгчдийг дэмжих, жуулчдыг татахын тулд Жүсон улсын үеийн ордны хуулбарыг бүтээх ажээ. "Бид зугаа цэнгээний томоохон хотыг байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газар төлөвлөгөө боловсруулж, дэд бүтцийг нь байгуулах боломжтой" гэж Ю Ин Чон “Блүүмберг” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Өмнөд Солонгос хэдийгээр уран сайхны кино, олон ангит кино, поп хөгжмөөрөө алдартай боловч энтертайнментын салбарт Холливүүдтэй харьцуулахуйц газар байдаггүй. Уг хотыг 3.3 хав. дөр. км талбайд байгуулна гэж таамаглаж байна. Хотын нэр ба байршлыг хараахан сонгоогүй байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35