Т.Свифтийн хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгүүдийг Лондонд дэлгэн үзүүлнэ
7 сарын 26. 11:120

Америкийн алдарт дуучин Тейлор Свифт “The Eras Tour” аялан тоглолтынхоо ачаар тэрбумтан болж, тоглолтоо хийсэн олон хотын эдийн засгийг өсгөсөн билээ. Их Британид гэхэд түүний тоглолтыг үзсэн шүтэн бишрэгчид нь тасалбар, байр, аялалд хүн бүр дунджаар 1000 ам.доллар зарцуулжээ.

Харин одоо Т.Свифтийн нэгэн шинэ шоу Лондонд болох гэж байгаа бөгөөд энэ нь үнэ төлбөргүй байх юм. Тодруулбал, энэ сарын 27-ны бямба гаргаас эхлэн Британийн нийслэл дэх Виктория ба Альбертийн музейд түүний гоёлын даашинз, ковбой гутал, балетын шаахай, хөгжмийн зэмсгүүд зэрэг эд зүйлсийг дэлгэн үзүүлэхээр болжээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

“Songbook Trail” гэдэг нэртэй энэхүү үзэсгэлэн Т.Свифтийн дуучны замналын үеүдийг харуулсан 13 үзүүлэнгээс бүрдэнэ. Тухайлбал, энэ онд гаргасан “Fortnight” дууныхаа клипэнд өмссөн хар даашинз, 2023 оны “Speak Now (Taylor's Version)” цомгийн нүүр зурган дээр мөнхөрсөн лаванда цэцгийн өнгөтэй даашинз байх бөгөөд нийт 16 хувцсыг үзүүлэх гэнэ. Мөн 2008 онд “Fearless” аялан тоглолтынхоо үеэр “Love Story” дуугаа дуулах үеэрээ өмссөн хувцас, 2006-2007 оны “Soul2Soul II” аялан тоглолтын үеэр хэрэглэсэн “Taylor Koa” гитар зэрэг эд зүйлсийг ч мөн дэлгэх ажээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54