Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Ерөнхий бага хурлын чуулган эхэлжээ
9 сарын 16. 13:000

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) Ерөнхий бага хурлын 68 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотноо өнөөдөр эхэлж байна.

Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчид Украины цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний баталгааг БНАСАУ-д хэрэгжүүлэх, мөн Ойрх Дорнод дахь ОУАЭХА-ийн баталгааг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Уламжлал ёсоор Вена хотын олон улсын төвд болдог ээлжит чуулган есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий бага хуралтай зэрэгцэн есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд тус төвд хүнсний аюулгүй байдлын асуудлын тухай шинжлэх ухааны чуулга уулзалт болох бөгөөд түүнд оролцогчид цөмийн технологийг хөдөө аж ахуйд ашиглах арга замуудыг хэлэлцэх ажээ. ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Ерөнхий бага хурал болон шинжлэх ухааны чуулга уулзалтыг нээж үг хэлнэ.

ОУАЭХА-ийн дээд байгууллага болох Ерөнхий бага хурлын чуулганд тус байгууллагын гишүүн 178 улсын төлөөлөгчид оролцоно. Тэд агентлагийн төсвийг баталж, гишүүн орнууд, ерөнхий захирал болон ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлөөс санал болгосон асуудлуудыг хэлэлцдэг. Ерөнхий бага хурлаас гадна ОУАЭХА-ийн удирдах байгууллагууд бол тус агентлагийн практик үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг 35 улсын төлөөлөгчдөөс бүрдсэн Захирлуудын зөвлөл, мөн өдөр тутмын ажлыг гүйцэтгэдэг нарийн бичгийн дарга нарын газар юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38