ХАМАС-ын улс төрийн удирдагч Иранд амиа алджээ
7 сарын 31. 16:410

ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хания Израилын цохилтод өртөн Иранд амиа алдсан талаар тус бүлэглэл мэдэгджээ. Тэрбээр Иранд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Техран хотод ирээд байсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Голаны өндөрлөгт пуужингийн цохилт өгснөө хүлээн зөвшөөрсөн Хезболлах бүлэглэлийн командлагчийг хөнөөхийн тулд Израилын тал Бейрут хотын өмнөд хэсэг дэх тус бүлэглэлийн түшиц газарт цохилт өгснөөс хойш нэг хоногийн дараа дээрх явдал болжээ.

“Манай хөдөлгөөний удирдагч, мужахид Исмаил Хания Ираны шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоныхоо дараа Техран дахь төв байрандаа сионистуудын цохилтод өртөн амиа алдлаа” гэж Палестины зэвсэгт бүлэглэлийн мэдэгдэлд дурджээ.

Ираны Хувьсгалт гвардын зүгээс Хания нас барсан талаар мэдэгдсэн бөгөөд Техран дахь түүний байрлаж байсан газар “цохилтод өртсөн”-ий улмаас тэрбээр бие хамгаалагчийн хамт амь үрэгдсэн байна. Энэ хэрэг явдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба “мөрдөн шалгаж байна” гэж Хувьсгалт гвард мэдэгджээ.

Израилын тал энэ талаар тайлбар хийгээгүй бөгөөд тагнуулын “Моссад” байгууллагын явуулсан ажиллагааны талаар мэдээлэл хийхгүй байх нь түгээмэл байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38