Марк Зукерберг эхнэрийнхээ хөшөөгөөр гангарчээ
8 сарын 15. 12:430

Мета сүлжээний эзэн Марк Зукерберг энэ долоо хоногт эхнэр Присцилла Чан нь өөрийнхөө аварга том мөнгөлөг, цэнхэр өнгийн хөшөөний дэргэд зогсож байгаа зураг нийтлэн олны анхаарлыг татжээ.

Тус хөшөө нь 2.1м өндөртэй бөгөөд Зукерберг энэ талаар өөрийн инстаграм хаягтаа “Эхнэрийнхээ баримлыг барьдаг Ромын уламжлалыг хүндэтгэв” хэмээн бичсэн байна.

Харин эхнэр нь түүний тус нийтлэл дээр “Би олон байх тусам чамд сайхан байна уу?” хэмээн сэтгэгдэл бичээд, зүрх даржээ.

Баримлыг Нью-Йоркод суудаг Даниел Аршам гэгч уран гартан бүтээсэн гэнэ. Гэвч баримлын өнгө, хэмжээнээс болоод цөөнгүй хүн түүнийг Аватар киноны дүрүүдтэй зүйрлэн хөнгөн шоглож эхэлсэн байна.

Ливерпүүл дэх үндэсний музейн тайлбарласнаар эртний ромчууд нас барсан нэгнийхээ дурсгалыг хүндэтгэх, эсвэл чухал дотнын хүнтэйгээ онцгой холбоо тогтоох зорилгоор хөшөө, баримлыг нь босгодог байсан гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38