Э.Макрон домогт жүжигчин А.Делоны дурсгалыг хүндэтгэлээ
8 сарын 19. 16:550

Францын кино урлагийн алтан үеийн оддын нэгд зүй ёсоор тооцогддог, олон улсад нэр алдраа цуурайтуулсан жүжигчин Ален Делон ням гарагт 88 насандаа таалал төгсжээ.

“Purple Noon” (1960), “Le Samourai” (1967) зэрэг сонгодог кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлхий дахинд алдаршсан А.Делоны дурсгалыг хүндэтгэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон X хуудсандаа бичихдээ “Ален Делон домогт дүрүүдийг бүтээж, дэлхий дахиныг мөрөөдөлд автуулсан. Даруухан зан төлөвтэй, алдар цуутай, нууцлаг энэ эрхэм киноны од гэхээсээ илүүтэй Франц орны хөшөө дурсгал байсан” гэжээ.

А.Делон царайлаг төрх, эелдэг зангаараа хатуу ширүүн авирыг сэтгэл татам, зөөлөн төрхтэй хослуулж чадсан нь түүнийг Францын кино урлаг дахь хэзээ ч мартагдашгүй оддын нэг болгосон байна.

Соёлын сайд асан Жак Ланг талийгаач жүжигчнийг “Францын кино урлагийн хамгийн үзэсгэлэнтэй дүр төрх” гэж тодорхойлоод, А.Делон “өөрийн ширүүн харц, сайхан инээмсэглэлээрээ үе үеийн үзэгчдийн сэтгэлийг татаж байсан” гэж бичжээ. Каннын кино наадмын найруулагч Тьерри Фримо түүнийг гайхалтай хянамгай, эелдэг, хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй хүн байсан хэмээн дурслаа.

Нэгэн цагт кино дэлгэцийн хамгийн царайлаг залуу гэгдэж байсан А.Делон 1960-аад оны хит кинонууд болох “The Leopard”, “Rocco and his Brothers”-т тоглож байлаа. Тэрбээр алуурчнаас эхлээд дур булаам төрхтэй хууран мэхлэгч гээд ямар ч дүрийг бүтээхдээ шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлд хоногшиж байв. 1990-ээд оноос хойш дэлгэцээр гарах нь ховордсон хэдий ч тэрбээр алдартнуудын эгнээнд зүй ёсоор бичигдсээр ирсэн бөгөөд жүжигчний замналынхаа туршид нийтдээ 90 шахам кинонд дүр бүтээжээ.

А.Делон 2019 оны тавдугаар сард Каннын кино наадмын хүндэт шагнал болох "Алтан дал мод" шагналыг хүртсэн нь олон нийтийн өмнө гарсан сүүлчийн тохиолдол байлаа. Уг ёслолын үеэр тэрбээр кино урлагтай салах ёс гүйцэтгэж байгаагаа илэрхийлсэн агуулгатай үг хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас