Эрүүл мэндийн финтек стартап CarePay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино
8 сарын 19. 17:120

Монголын стартап экосистемийн хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Цахиурын хөндий дэх ALCHEMISTX & SILICON VALLEY RESIDENCY PROGRAM хөтөлбөрт Монгол улсаас анх удаа CarePay шалгарч, 5 сарын хугацаанд Цахиурын хөндийд байрлан глобал зах зээлд нэвтрэх боломжтой боллоо.

Тус хөтөлбөрийг АНУ-ын Калифорни мужийн Пало Алто дахь Silkroad Innovation Hub, Astanahub, Казахстан улсын дижитал хөгжил, инновац, сансар судлалын яам, Дэлхийн банк, Alchemistx нар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Төв Азийн Азербайжан, Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Монгол гэх мэт 10 орны 85 гаруй тэргүүлэгч стартапуудаас глобал зах зээлд нэвтрэх боломжтой 21 компани сонгосны нэг нь CarePay юм.

Тэгвэл гол баатрууд болох CarePay-чүүд гэж ямар хүмүүс байна?

Тэд хүн бүрд хамгийн чанартай кэйр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн амар хялбараар, хамгийн боломжийн үнээр, төлбөрийн олон сонголттойгоор хүргэж иргэдийг эрүүл мэндийг технологийн тусламжтайгаар кэйрлэхийг зорьж байгаа аж.

Өөрөөр хэлбэл та Carepay апп-ыг ашигласнаар 50мянгаас 50сая хүртэл эрүүл мэнд, эмчилгээний төлбөрөө хүү шимтгэлгүй хуваан төлөх, Виртуал CARE CARD-аар 100 гаруй байгууллагаар үйлчлүүлэхдээ 3-50% хөнгөлөлт эдлэх, эрүүл мэндийн даатгалын амар хялбар үйлчилгээ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаар ч үйлчлүүлэх боломжтой юм.

Тухайлбал одоогоор Солонгос улсын эмнэлгүүдээр үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд удахгүй Тайланд, Турк, Япон зэрэг орнуудын эмнэлгүүдээр Carepay апп-аа ашиглан Монголын төдийгүй Төв Азийн бусад орны иргэд үйлчлүүлэх боломжтой болгохоор ажиллаж байгаа юм байна.

Carepay нь өнгөрсөн жил мөн Казахстан улсын Астана хотод Astanhub & Google for Startup's хамтарсан Silkway accelerator 2023 хөтөлбөрийг амжилттай төгсөж мөн Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд “Startup Challenge Mongolia”-2024 үндэсний аварга шалгаруулах тэмцээнд II байранд оржээ.

Хэрвээ та Carepay апп татах бол ЭНД дарна уу.

Холбоо барих: 8070-2407, 1900-2407
Facebook: www.facebook.com/carepay.official
Вэб сайт: carepay.asia

Эх сурвалж: Carepay

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18