Hipay Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоотой хамтран ажиллахаар боллоо
8 сарын 20. 11:240

“Хай Пэй” ХХК, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо /Нийтийн эрх зүйн хуулийн этгээд/ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт “Хай Пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сайханжаргал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Хятад салбар холбооны тэргүүн Г.Отгонбаатар нар гарын үсэг зурсан юм. Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд монгол, хятадын жуулчдад төлбөр, тооцооны хялбар, түргэн, шуурхай үйлчилгээг санал болгож ажиллах юм.

“Хай Пэй” нь зөвхөн тус холбооны гишүүн байгууллагуудад Монгол Улсад Wechat Pay-ээр төлөх төлбөр тооцоонд нь хөнгөлөлт бүрдүүлж өгнө. Харин Монголоос Хятад руу аялах иргэдэд Хай Пэй-н дата и-сим, биет дата сим хөнгөлөлттэй үнээр санал болгохоор тусгажээ. Мөн монгол иргэд БНХАУ-д аялахдаа Hipay апп-аа ашиглан Alipay+-ын QR-ыг уншуулж бүтээгдэхүүн, үйлчилгээ авбал худалдан авалтын шимтгэлийн 0.5 хүртэлх хувийг аялал зохион байгуулагчид буцаан олгох зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдээ тусгасан байна.

Урд хөршийн жуулчид Монгол Улсад бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлагагүй бөгөөд Hipay апп нэвтэрсэн 250 гаруй байгууллагаар Wechat Pay-н Scan QR кодоо уншуулан төлбөрөө төлөх юм. Үүнд CU, GS25, M mart, Carrefour, Номингийн бүх салбар, Сансар зэрэг томоохон сүлжээ дэлгүүр, Ramada, Holiday Inn, Handu зочид буудал, Yuna, DAO, Broadway гэх мэт сүлжээ ресторан багтаж байна. Мөн урд хөрштэй хил залгаа боомт, аймгуудын үйлчилгээний газрууд зэрэг улсын хэмжээнд 5000 гаруй байршилд худалдаа, үйлчилгээний салбарынхан Hipay апп-аар дамжуулан Wechat Pay-н хэрэглэгчээс төлбөр хүлээн авч буй юм.

“Хай Пэй” ХХК нь 2023 оны 1 дүгээр сард Монгол Улсад Wechat Pay-ээр төлбөр тооцоо төлөх боломжийг нээсэн бөгөөд өдгөө Монголд ирсэн хятад жуулчид аливаа төлбөрөө WeChat Pay апп- аа ашиглан Hipay апп нэвтэрсэн байгууллагуудад хормын дотор төлж буй юм.

Монгол Улс 2024 онд 1 сая жуулчин хүлээн авахаар тооцоолсон бөгөөд монголд ирдэг жуулчдын эхний таван байрт БНХАУ-ын жуулчид багтдаг байна.

Hipay апп татах холбоос:

apps.apple.com
play.google.com
appgallery.huawei.com

Эх сурвалж: “Хай Пэй” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16